“Үндэсний хөгжлийн газар”, “Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл”, “Үйлдвэржилтийг дэмжих сэтгүүлчдийн нэгдсэн холбоо” хамтран “Эх орны үйлдвэрээ дэмжиж, эдийн засгийг сэргээх” зорилгоор сэтгүүлчидтэй уулзалт хэлэлцүүлэг. Хэлэлцүүлгийн үеэр “Үйлдвэржилт ба үндэсний сэргэн мандалт”, “үйлдвэржилтийн өнөөгийн байдал ба ажлийн байрны эрэлт, уналт ба эдийн засгийн дүрвэгчид” гэсэн сэдвийн хүрээнд оролцогч байгуулгууд илтгэл тавьлаа.
Хэлэлцүүлгийн үеэр “Үндэсний хөгжлийн газар”, “Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл”-тэй Улс орны эдийн засгийг солонгоруулан төрөлжүүлэх зорилгоор хууль эрхзүй, бизнесийн орчныг сайжруулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангах зорилгоор санамж бичиг байгууллаа.
Монгол улс уур уурхай, мал аж ахуй, худалдааны эдийн засгаас үйлдвэржилтийн эдийн засгийн бүтэц рүү шилжихийн тулд хууль эрхзүй, бизнесийн орчныг бүрдүүлэх, үйлдвэржилтийн талаар нийгмийн сэтгэлзүйг төлөвшүүлэх, соён гэгээрүүлэлт хийх, үйлдвэрлэлийн талаар төрөөс баримталж буй бодлого шийдвэрийн биелэлтийг хангах шаардлаг зүй ёсоор тулгараад байна.
Түүнчлэн улс орны тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдал нь дан ганц уул уурхай, мал аж ахуйгаас хамааралтай бус олон салбарт үйлдвэрлэлийг хөгжүүлснээр эх орноо хөгжүүлэх боломж нээгдэж байгаа юм.
Үйлдвэржилтийг хөгжүүлэхэд иргэдийн идэвхи санаачлалыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэржилтийн бодлого төлөвлөлт, бүтээн босголтыг дэмжих, мэдээ мэдээллээр хангаж, үйлдвэрлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах, сурталчлах тал дээр сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх нь аж үйлдвэрлэлийн салбарт тодорхой үр дүнг авчрах болно гэдэгт итгэлтэй байна.
Сэтгэгдэл байхгүй байна