“18 нас би чамд хайртай”, “Маш нууц” киногоор хошин урлагаас дэлгэцийн урлагт хөрвөсөн хүн бол “Шинэ үе” продакшны жүжигчин Э.Одбаяр. Шулуухан хэлэхэд тайзан дээр өч төчнөөн туслах, жижиг дүрд гарсан ч тэр од болоогүй байлаа. Харин кино урлаг түүнд олон сайхан фэнүүд “хурган” алдар нэрийг авч ирсэн. Хамгийн гол нь маш олон эмэгтэй фэнүүдтэй. Тэгвэл залуу саяхны нэг томоохон тоглолт дээр ийм бүсгүйтэй гар гараасаа тас атгалцан ирж дуран хараанд өртжээ. Найз бүсгүй нь үү эсвэл эгч, дүү нь юм уу сонирхвол өөрөөс нь асууна биз. Эгчийгээ ч юмуу дүүгээ ч юм уу гараас нь ингэж хөтлөх зүгээр үү? Ер нь тоглосон кино л 18 настнуудын тухай болохоос Э.Одбаяр тийм ч “нялх” амьтан биш л дээ. Тэр үүднээс бодоод үзвэл бүсгүйг залуугаас эгчмэд харагдлаа гэж хэлж болохгүй. Нэг ийм юм болоод өнгөрсөн, хосоороо гадуур явдаг Валентины өдрүүдэд. Манайхан баярыг хэзээ л нэг хоног тэмдэглэж байлаа. Ямартай ч хуруугаа эцтэл лайк даран даран шохоорхсон залуу чинь эзэнтэй болсон байж мэдэх нь байна шүү охид оо!

Сэтгэгдэл байхгүй байна