80 жилийн дараа Тасманийн бар дахин гарч ирлээ

1936 онд хамгийн сүүлчийн Тасманийн бар үхсэнээс хойш энэ төрлийг устаж үгүй болсон гэж тэмдэглэсэн байдаг боловч саяхнаас Австралийн газар нутагт хэд хэдэн удаа харагдсан хэмээн хүмүүс мэдээллэсэн байна.

Жуулчдын групп болон ойн хамгаалагчид энэхүү амьтныг харсан гэж байгаа бөгөөд эрдэмтэд 50 гаруй камер тухайн бүсэд байрлуулан уг барыг олохоор ажиллаж байна.

Тасманийн барыг олох ажлыг удирдаж буй эрдэмтэн Билл Лаурэнс “Одоогоор барыг хайх ажиллагаа зөвхөн шөнө явагдаж байгаа. Бид харсан гэж мэдээллэсэн хүмүүсээс барын онцлох шинж болох нүдний өнгө, биеийн хэмжээ, хэлбэр, гаргаж буй ааш авир зэргийг нягтлан асуугаад байгаа ч эдгээр шинж чанарууд нь динго, зэрлэг гахай, зэрлэг нохой зэрэг амьтад заримдаа ижил байдаг учир яг Тасманийн бар мөн эсэхийг тодорхойлж чадахгүй байгаа. Хайлтын явцад дөрвөн амьтныг ойроос харж судалсан ч түүнийг олоогүй байна” хэмээн мэдэгджээ.

Тасманийн бар бол хүн төрөлхтөнтэй зэрэгцэн амьдарч байсан хамгийн том махчин амьтан хэмээн бүртгэгдсэн байдаг бөгөөд 1936 онд мэдэгдэж байсан хамгийн сүүлчийн бар харамсалтайгаар үхсэнээр энэ төрөл бүр мөсөн үгүй болсон гэж үздэг.

Хэдийгээр дахин харагдлаа гэж баярлаж байгаа ч яг Тасманийн бар байх магадлал тун бага байгаа хэмээн Лаурэнс хэлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    Тасманы чоно
    2017 оны 03 сарын 28 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025