2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга зохиогдох цэнгэлдэхүүд

2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга анх удаа зүүн Европид буюу ОХУ-д зохиогдохоор болсон. Тэгвэл Орос улс дэлхийн аваргын тэмцээнд зориулж хэд хэдэн цэнгэлдэх хүрээлэнг шинээр барьж байгаа бөгөөд шинэ бүтээн байгуулалтад 10 гаруй тэрбум ам.долларыг зарцуулах юм байна.

Сайнт Петербург цэнгэлдэх, Сайнт Петербург –Япон архитектурч Кишо Куросава загварыг нь гаргасан бөгөөд гаднаасаа сансрын хөлөг мэт харагдахаар бүтээжээ. 110,000 хүний багтаамжтай Киров цэнгэлдэхийн суурин дээр барьсан. 68,000 хүний багтаамжтай.

Екатеринбург цэнгэлдэх, Екатеринбург – Москва хотоос 1600 километрийн зайд орших уг цэнгэлдэх нь тэшүүрийн уралдаан тэмцээнд зориулагдан баригдаж байжээ.

Каллинград цэнгэлдэх, Каллинград – Каллинград хотын төвд байрлах уг цэнгэлдэх нь Германы алдарт Аллианз Аренагаас санаа авч баригдаж байгаа юм. Уг цэнгэлдэх нь 35000 хүний суудалтай байх гэнэ.

Ростов Арена, Ростов – Үзэгчид хөлбөмбөгийн тоглолтоо үзэхээс гадна цэнгэлдэхийн гаднах хотыг харахаар бүтээгдсэн өвөрмөц цэнгэлдэх хүрээлэн

Фишт цэнгэлдэх, Сочи – 2014 оны өвлийн олимпын нээлтийн болон хаалтын арга хэмжээ уг цэнгэлдэхэд болж байжээ. Фишт хэмээх уулын нэрээр нэрлэгдсэн цэнгэлдэх 47,000 хүний багтаамжтай юм.

Лужники цэнгэлдэх, Москва – 1980 оны зуны Олимп, 2008 оны аваргуудын лигийн шигшээ тоглолт, 2013 хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зэргээс гадна попын хаан Майкл Жэксон, Роллин Стөүнс хамтлагийн тоглолт хүртэл зохиогдож байсан түүхт цэнгэлдэх. 81,006 хүний суудалтай.

Волгоград цэнгэлдэх, Волгоград

Спартак цэнгэлдэх, Москва – Москвагийн Спартак багийн цэнгэлдэх. 43,298 хүний суудалтай. Спартак багийн логог билэгдэж улаан цагаан өнгөөр хийсэн бөгөөд энэхүү өнгийн шоонууд нь өөр багууд тоглоход өнгөө өөрчилдөг юм байна.

Нишни Новгород цэнгэлдэх, Нишни Новгород – Волга болон Ока голын дунд байрлах уг цэнгэлдэх нь гадуураа усаар хүрээлэгдсэн мэт сэтгэгдэл төрүүлэхээр загвартай баригдах юм байна.

Самара Арена, Самара – Сансар судлалын хүрээлэнгүүдээр дүүрэн дүүрэгт баригдаж байгаа бөгөөд өөр ертөнцийн мэт сэтгэгдэл төрүүлэх шилэн бүтэцтэй. Шилнүүд нь шөнө гэрэлтэх гэнэ. 44,807 хүний багтаамжтай.

Мордовла Арена, Саранск – 2010 онд бүтээн байгуулалт нь эхэлсэн бөгөөд 44,442 хүний суудалтай улаан, улбар шар, цагаан өнгийг хослуулсан цэнгэлдэх.

Казан Арена, Казан – Английн Арсенал багийн цэнгэлдэх Эмиратс цэнгэлдэх болон алдарт Вембли цэнгэлдэхийн загварыг гаргасан ферм Казан Аренагийн загварыг гаргажээ. Казанка голын хөндийн баригдсан цэнгэлдэхийг холоос харахад усны сараана цэцэг мэт харагддаг гэнэ.

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025