Чех улсын нэгэн амьтны хүрээлэн хирсүүдийнхээ эврийг тайрч эхэлжээ. Тэд хулгайн анчдаас хирсүүдээ хамгаалах үүднээс ийм арга хэмжээ авч байгаа хэмээн тайлбарлаж байгаа юм. Тодруулбал, энэ сарын эхээр Парисын Тойри амьтны хүрээлэнд дөрвөн настай өмнөдийн цагаан хирсийг хулгайн анчид торондоо байхад нь буудан алж эврийг нь хулгайлсан хэрэг гарсан нь тэднийг ийм шийдвэр гаргахад нөлөөлжээ. Амьтны хүрээлэнгийн эрх баригчид “Бид хирсээ хулгайн анчдад алдаж байхаар эвэргүй амьд байлгаж байх нь чухал гэж үзсэн. Хирсний эврийг хөрөөгөөр тайрах нь хирсүүдэд ямар нэгэн өвчин зовиургүй юм” хэмээв.

Мөн хүрээлэнгийн эрхлэгч Жан Стежскал үйл явдлыг хянаж нүд салгалгүй харж байсан бөгөөд “Энэ шийдвэрийг гаргахад маш хэцүү байсан. Эвэр бол хирсүүдийг хирс хэмээн тодотгох хамгийн чухал зүйлсийнх нь нэг. Мэдээж бид тэднийг хэвээр нь байлгахыг хүссэн. Болсон бүх үйл явцыг би хажуугаас нь харж байсан бөгөөд надад маш хэцүү байсан” гэжээ.

Сэтгэгдэл байхгүй байна