Хүн гэдэг сониучхан амьтан. Ямагт болохгүй гэсэн рүү тэмүүлж, мэдэхгүй, учир нь үл ойлгогдох зүйлд улам татагдаж байдаг. Үүний нэг ойрхон жишээ бол ирээдүй. Хүн болгон л ирээдүйд юу болох бол, ирээдүйнхээ нэг өдрийг ч болов харах юмсан гэж боддог. Гэсэн ч энэ мөрөөдөл дээр нь дөрөөлж хүмүүсийг хууран мөнгө болоод нэр алдрыг олох гэсэн хүмүүс цөөнгүй. Чухам ийм нэг залилагчийн тухай нэгэн бичлэг интернет орчинд хүмүүсийн анхаарлыг татаад байгаа юм. Тодруулбал, Хятадын нэг өндөр настан эр эмэгтэйчүүдийн хөхийг барьж ирээдүйг нь харж чадна гэжээ. Үүнд нь итгэсэн нэгэн эмэгтэй түүнд ирээдүйгээ харуулахаар хөхөө бариулан сууж буй энэхүү бичлэгний дараа бүсгүйн ирээдүйн талаар юу хэлсэн нь одоо хүртэл тодорхойгүй байгаа бөгөөд энэ нь олон хүний дургүйцлийг хүргээд байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна