Голын мөс цөмөрч хүн амиа алджээ

        “Зэрэг сумын Эхэн багийн Шар булаг голын мөсөн дээгүүр тус багт суух 33 настай эмэгтэй С  нь явган явж байхад мөс нь цөмөрч живж нас барсан” мэдээллийг  өнгөрсөн баасан гарагт цагдаагийн байгууллагад өгсөн байна. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид ажиллаж байна. Цаг агаар дулаарч хаврын урь орж байгаатай холбоотойгоор томоохон голуудын мөс эрчимтэй хайлж, харз, тошин, мөс нимгэрэх, мөсөн дээгүүр ус урсах, мөс харлах зэрэг үзэгдэл идэвхжиж байгаа аж. Иймд мөс цөмрөхөөс урьдчилан сэргийлж, улсын чанартай гүүр гармаар гарахыг цаг уурчид анхаарууллаа.

Д.Дуулим

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025