Сэрэмжлүүлэг: Галд өртсөн гэр бүлийн хүү нь амиа алдаад байна

Дундговь аймгийн “Сайхан-Овоо сумын Төгрөг багийн Модон гэдэг газар суух 33 настай эрэгтэй М-ийн гэр шатаж, 5 настай хүү Г нас барж, М /эр.33н/ болон эхнэр С /эм.29н/, хүү Г /эр.3н/ нар түлэгдэж, Эрдэнэдалай сумын эмнэлэгт хүргэгдсэн” мэдээллийг 03-р сарын 25-нд авч шалгаж байна.п

Иймээс иргэн та ахуйн хүрээнд осол аваарт өртөх, гарч болзошгүй гарз хохирлоос өөрийгөө болон гэр бүлээ урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлагатай байна. Сүүлийн үед гэр бүлээрээ галд өртөж шатах, осол аваарт орох тохиолдлууд нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Д.Дуулим

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025