Баавгайн арьс тээвэрлэж явсан иргэдийг шалгаж байна
2017/03/27

ЧД-ийн 19-х хороонд  “Дээд салхитын төв зам дагуу цагдаагийн алба хаагчид “Hyundai accent” автомашиныг саатуулан шалгасан байна. Шалгалтаар ЧД-ийн 15-р хороонд суух 27 настай эрэгтэй Г , БЗД-ийн 2-р хороонд суух  25 настай эрэгтэй М нар нь баавгайн арьс тээвэрлэж явсныг илрүүлжээ.  Уг хэргийг ЧД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

Хүрэн баавгайн экологи, эдийн засгийн үнэлгээ нь нэлээд өндөр буюу 6.5-7.5 сая юм.

Тэднийг Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйл. Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчих гэсэн зүйл ангийн дагуу шалгах магадлалтай юм.  Эрүүгийн хуулийн 203.1-т “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт болон хориотой үед, хориглосон арга, зэвсэг, хэрэгслээр ан амьтан агнасан, барьсны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэжээж гаршуулсан,тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”

203.2-т “Энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан, нэн ховор ан амьтан агнасан, барьсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг” гэжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин