Хан Сологийн жинхэнэ нэр хэн бэ?

Оддын дайн киноны үзэгчдийн хамгийн хайртай дүрүүдийн нэг бол яах аргагүй Хан Соло. Гариг ертөнц дамнан хуйл бус худалдаа хийдэг байсаар хожимоо босогчдын баатар болон хувирсан дүрийн жинхэнэ нэр Хан Соло биш хэмээн Дисней мэдэгдсэн. Ингэснээр сошиал ертөнцөд түүний жинхэнэ нэрийг тааж мэдэх том даалгавар гарч ирээд байгаа юм.

Диснейн гүйцэтгэх захирал Боб Игер Хан Сологийн өнгөрсөн амьдралын тухай харуулах шинэ киноныхоо тухай Калифорниагийн их сургуульд танилцуулж байхдаа ийнхүү ам алджээ. Уг кинонд Хан Сологийн 18 наснаас эхлээд 24 нас хүртэлх амьдралын тухай гарах гэнэ. Улмаар та бүхэн түүний алдарт Миллэниум Фалкон хөлөг онгоц болоод хэрхэн хамтрагч Чубакка хэмээх вүүкийтэй танилцсан тухай олж мэдэхээс гадна хамгийн гол нь Хан Сологийн жинхэнэ нэрийг сонсох болно.


Хан Сологийн залуугийн дүрийг Alden Ehrenreich бүтээх юм байна

Б.Бямбаням

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025