Лондонгийн халдлагад амь үрэгдсэн цагдаагийн сүүлчийн зураг

Лондон хотын Парламентийн ордны гадаа болсон халдлагын үеэр амь үрэгдсэн цагдаагийн ажилтан ПС Кэйт Палмерийн хүндэтгэлд зориулж түүнтэй хамт зургаа авахуулсан жуулчид болон хотын иргэд зургаа интернетэд байршуулан эмгэнэлээ илэрхийлж байгаа юм.

Тэдний нэг бол Америкийн жуулчин Стаси Мартин бөгөөд халдлага болохоос 45 минутын өмнө ПС Палмертай зургаа авахуулсан байжээ. Мартин хэлэхдээ "Би анх удаа Лондонд ирсэн. Гудмаар явж байгаад түүний цагдаагийн малгайг хараад хамт зургаа авуулмаар санагдан дөхөж очоод өөртэй чинь зургаа авахуулбал болох болов уу гэхэд тэрээр их дуртай хүлээж авсан. Үнэхээр сайн залуу шиг надад санагдсан"  гэжээ. Энэ нь магадгүй ПС Палмерийн амьд байхдаа авахуулсан хамгийн сүүлчийн зураг учраас тэдний гэр бүлийнхэнд харуулах ёстой гэж бодон интернетэд байршуулсан тухайгаа ярьжээ.


Австрали жуулчин Андрью Торогүүд өнгөрсөн арван сард Лондонд охидын хамт аялж байхдаа ПС Палмертай авахуулсан зураг


2016 онд оюутан Вилл Робинс болон Тайлар Чаппарлэй нар мөн түүнтэй авахуулсан зургаа интернетэд тавьжээ

Нийслэлийн цагдаагийн газраас Палмерийн хувийн дугаар болох 4157U дугаарыг мөнхөлж цаашид өөр цагдаагийн ажилтанд дамжуулахгүй хэмээн мэдэгдсэн байна.

Мөн ПС Палмерийн буяны ажиллагаанд зориулж JustGiving сайтаар дамжуулан хандив цуглуулж одоогоор 600,000 гаруй фунтийг түүний гэр бүлд хандивлажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025