”Амгалан дахь дулааны станцад ажил олж өгнө” хэмээн иргэдийг залилжээ
2017/03/25

БНХАУ-ын иргэн С гэгч нь 2011-2015 онуудад МУ-ын нэр бүхий иргэдээс "Амгалан дахь дулааны станцад ажил олж өгнө” хэмээн итгэл эвдэх замаар нийт 138.449.734 төгрөгийг залилан мэхэлж онц хэмжээний хохирол учруулсан хэрэгт Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаалт явуулсныг Нийслэлийн прокурорын газраас хянаад, 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр хүргүүллээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин