Нийслэлийн өмчийн харилцааны ажилтан хээл хахууль авчээ
2017/03/25

Нийслэлийн прокурорын газраас төрийн албан тушаалтан болон гадаад улсын иргэд холбогдон шалгагдсан зарим эрүүгийн хэргүүдэд прокурорын яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүллээ.

Тухайлбал:

1. Нийслэлийн өмчийн харилцааны газарт ажилладаг Б гэгч нь албан тушаалын байдлаа ашиглан "Иргэдийн өмчийн газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авах тухай” гэрээ байгуулан, иргэн Т нь газраа чөлөөлөөгүй байхад чөлөөлсөн мэтээр акт үйлдэж, нөхөн олговрын мөнгөнөөс 30 сая төгрөгийг хээл хахуульд авсан гэх хэргийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэг, 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаалт явуулсныг Нийслэлийн прокурорын газраас хянаад, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин