Улаанбаатар-Арвайхээрийн зорчих хөдөлгөөнийг нээв

Аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн а/112 дугаар захирамжаар Улаанбаатар-Арвайхээр, Арвайхээр-Баянхонгор чиглэлийн автозамыг өчигдөр 13:00 цагт нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлалтыг чөлөөлөв. Хэдий автозамын хөдөлгөөнийг нээсэн ч зорчигчдыг анхаарал болгоомжтой, хурд хэтрүүлэхгүй зорчихыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна. Их хэмжээний цас орж эхэлсэнээс хойш аймгийн онцгой комисст  нийт 41 дуудлагаар 80 иргэн сураггүй болсон талаар мэдээлэл ирсэн. Үүнээс 40 дуудлагыг буюу 79 иргэнийг эсэн мэнд олсон. Харин Тарагт сумын малчин 42 настай н.Дашдулам гэх эмэгтэйг Онцгой байдлын газраас хүч нэмэгдүүлэн эрлийн ажлаа үргэлжлүүлж байна.

Эх сурвалж: Uvurkhangai.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025