Германд дэлхийн хамгийн том хиймэл нар бий

Германы эрдэмтэд анх удаа дэлхийн хамгийн том хиймэл нар хэмээн нэрлээд буй төхөөрөмжөө ажиллуулж туршилт хийлээ. Уг төхөөрөмж нь Германы Дюлих хотод байрладаг бөгөөд Германы Агаарын хүчний төвийн удирдлаган доор байдаг юм. Энэхүү төхөөрөмж нь 149 ксенон гэрлээс бүтэх бөгөөд нарны цацрагийг хийсвэрээр нэг цэгт төвлөрүүлж усыг ууршуулан устөрөгч болон хүчилтөрөгч гарган авах зориулалттай.

14 метрийн өндөртэй, 16 метр өргөн уг аварга төхөөрөмж нь 3000 хүртэлх хэмийн дулаан гэрлийг 20х20 сантиметрийн хэмжээтэй цэгт төвлөрүүлэх хүчин чадалтай. Анхны тест 15-20  минут үргэлжилсэн бөгөөд төхөөрөмжид суурилуулсан гэрлүүд хэдэн цагаас нэг хоног хүртэлх хугацаанд асаалттай ажиллах боломжтой юм байна.

Уг гэрлүүд нь 350 киловаттын эрчим хүч гадагшлуулдаг бөгөөд дэлхийд тусах нарны цацрагаас 10000 дахин илүү эрчим хүч ялгаруулах юм байна. Энэхүү цацрагийг жижиг реакторт байрлах метал хавтанд төвлөрүүлснээр уг реактор нь усыг устөрөгч, хүчилтөрөгч болгон хуваах гэнэ.

Устөрөгч нь нүүрстөрөгч ялгаруулдаггүй эрчим хүчний эх үүсвэр гэдэг утгаараа маш хэрэгтэй элемент боловч байгальд бий болдоггүй тул өөр технологи ашиглан гаргаж авахаас өөр аргагүй юм байна.

"Synlight" төхөөрөмж нь үүний жишээ бөгөөд төхөөрөмжийг дөрвөн цаг тасралтгүй ажиллуулахад шаардагдах эрчим хүч дөрвөн ам бүлтэй айлын бүтэн жил хэрэглэх эрчим хүчтэй тэнцүү. Мөн төхөөрөмжөөс ялгарах халуун нь дэргэд нь зогсох хүнийг дотор үнс болгох чадалтай гэнэ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025