Өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгост шинэ пуужингийн хөдөлгүүрийн туршилт амжилттай явагдаж мэдээллийн хэрэгслүүдээр удирдагч Ким Жон Уны баяр хөөрөөр дүүрэн байгаа зураг нэлээдгүй тархсан. Гэсэн энэ дундаас удирдагч Ким нэгэн настай эрийг нуруундаа үүрсэн зураг олны анхаарлыг илүүтэйгээр татсан юм.

Шинэ пуужингийн хөдөлгүүрийн туршилт амжилттай болж Хойд Солонгосын пуужингийн хөгжил шинэ шатанд гарч Ким Жон Ун ч үүнд баяртай байсан нь гарцаагүй. Гэсэн ч түүний нуруунд авирсан эр хэн болох, яагаад Ким түүнийг үүрэх болов гэдэг нь пуужингийн хөдөлгүүрээс илүүтэйгээр гадаад дотоодын сэтгүүлчдийн анхаарлыг татаж байсан.
Ажиглагчдын хэлж байгаагаар энэхүү нууцлаг эр тийм ч олны танил нэгэн биш боловч хөдөлгүүр туршилтын үйл явцад чухал үүрэг гүйцэтгэсэн нэгэн байх магадлалтай гэнэ.
"Ким хэдийгээр олон улсад хүйтэн хөндий, хамтарч ажиллахад төвөгтэй хүн мэт харагддаг боловч эх орондоо тийм биш юм. Түүний тушаалыг зөрчсөн хэнийг ч тэр хатуу чанга шийтгэж чадах нэгэн гэдгийг бид мэднэ. Гэхдээ тэр ерөнхийдөө их нөхөрсөг, нийтэч нэгэн шүү дээ" хэмээн Сөүлийн их сургуулийн профессор Жаэ Чон Лим хэлсэн байна.


Сэтгэгдэл (1)