Эхнэртээ гомдсон эр 20 жил дуугаа хураажээ

Бүх л хосуудад бие биедээ тунирхаж юм ярьмааргүй үе байдаг. Харин энэ хосын хувьд тэр үе нь 20 жил үргэлжилжээ.

Японы өмнөд хэсэгт амьдардаг Отоу эхнэр Катаяаматайгаа нэг ч үг дуугаралгүй 20 жилийг үдсэн боловч тэд салалгүй нэг гэрт хүүхдүүдийнхээ хамт амьдардаг ажээ. Тэд хүүхдүүдтэйгээ ярих үедээ ямар ч асуудалгүй байдаг ч хүүхдүүд нь тэднийг хоорондоо ярьж байхыг нэг ч удаа хараагүй байна.

Эхнэр нь өөрт нь анхаарал халамж тавихаа больж хүүхдүүддээ бүх анхаарлаа хандуулах болсонд гомдсон эр ийнхүү дуугаа хураах болсон талаар тэдний Ёошико телевизэд мэдэгдсэн бөгөөд мөн тэдний асуудлыг шийдэж өгөхийг гуйжээ.

Ингээд хүүхдүүд нь телевизийнхэнтэй хуйвалдан аав ээжийнхээ анх болзож байсан цэцэрлэгт хүрээлэнд цаг товлож тэднийг уулзуулжээ. Болсон үйл явдлыг хүүхдүүд нь холоос ажиглаж байсан бөгөөд энэ олон жилийн дараа нөхөр нь түрүүлж ам нээсэн байна.

 

Тэрээр энэ бүх хугацаанд эхнэрийнхээ өөрийнх нь төлөө болоод хүүхдүүдийнхээ төлөө хийсэн бүхэнд талархаж байгаагаа хэлээд өөрийг нь тоолгүй хүүхдүүддээ илүү анхаарах болсонд нь атаархсандаа дуугаа хураасан тухайгаа тайлбарлан "Би буруу зүйл хийснээ мэдэж байна. Тэгэхдээ одоо энэ бүхнийг буцаахад хэтэрхий оройтсон" гэж хэлжээ.

Үүнийг сонссон хүүхдүүд нь тэсэлгүй уйлж байсан юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025