Хууль: Оройн 10 цагаас хойш 00-ын ус татах хориотой

Улс орон болгон өөрсдийн онцлог, амьдралын хэв маяг зэргээс шалтгаалсан этгээд сонин хууль дүрэмтэй. Зарим нь бүр хэний ч санаанд оромгүй хачирхалтай боловч таныг торны цаана суулгаж мэдэх хатуу шийтгэлтэй байдаг. Зарим улс оронд одоо ч хэрэгждэг хачирхалтай хуулиудаас хүргэж байна.

Лондонд өглөөний найман цагаас хойш хивс, хивсэнцэрийнхээ тоосыг гөвж болохгүй.

Энэхүү хууль нь 1839 оноос хойш үйлчилгээтэй байгаа бөгөөд ямар шалтгааны улмаас ийм хууль гаргах болсон нь тодорхойгүй ч энэхүү дүрмийг зөрчсөн тохиолдолд шоронд ч суух магадлалтай гэнэ. Саяхан нэгэн бүсгүй өдрийн цагаар хивсээ гөвж байгаад цагдаад баригдсан бөгөөд цагдаагийн газраас одоог хүртэл өөрчлөгдөөгүй хэрэгжиж байгаа хуучны хууль тогтоомжийн жагсаалтыг гаргахаар бэлтгэж байгаа юм байна.

Хэрвээ та ямар нэг халдварт өвчинтэй бол такси зогсоох хориотой

Лондонд халдварт өвчтэй хүн такси болон автобусанд суух хориотой гэнэ. Хэрвээ үнэхээр шаардлагатай бол өмнө нь заавал жолоочид нь мэдэгдэх ёстой.

Германд бензин дуусвал торгуультай

Германы хурдны зам дээр явж байх үед таны бензин дуусч зогсвол их хэмжээний мөнгөн торгууль төлөх болно.

Оройн 10 цагаас хойш 00-ын ус татах хориотой

Швейцарьт оройн 10 цагаас хойш 00-ын ус татах хориотой бөгөөд амгалан тайван байдал алдагдуулж дуу чимээ гаргалаа хэмээн үздэг байна.

Японд таргалах хориотой

Магадгүй дэлхий дээрх цор ганц махлаг хүмүүсийн спорт болох сумогоороо алдар ч гэсэн Японд таргалах хориотой гэнэ. Японд 40-өөс дээш насны эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хэвлийн тойрог эрэгтэй 78, эмэгтэй 89 сантиметрээс илүү байх ёсгүй гэсэн хууль байдаг аж.

Парламентад хуяг дуулга өмсөж орж болохгүй

Нэгдсэн Вант улсад парламентын ордонд хуяг дуулгатай орж болохгүй гэсэн хууль байдаг. Уг хууль нь 1313 оноос одоог хүртэл хүчинтэй байсаар байгаа бөгөөд хэрвээ хууль зөрчихийг оролдвол тэр дор нь баривчлан саатуулдаг байна.

Венецэд тагтаа хооллох хориотой

2008 Венецийн засгийн газраас жуулчид болон ард иргэдийг тагтаа хооллохыг хориглосон тогтоол гаргасан байна. Тагтаанууд их хэмжээгээр цугларах нь дурсгалт газруудыг гэмтээж байна гэж үзсэн учраас ийм хууль гаргажээ.

Хууль ёсны шалтгаангүй л бол айлын хаалга тогших хориотой

Нэгдсэн Вант улсад хууль ёсны шалтгаангүй л бол айлын хаалга тогших хориотой.

Миланд гунигтай царайлж явах хориотой

Италийн Милан хотод гудамжаар гунигтай царайлж явах нь хориотой бөгөөд оршуулгын үйл ажиллагаанд оролцоогүй л бол гудамжинд инээмсэглэж явах ёстой гэнэ.

Салмон загасны хууль

1986 онд баталсан салмон загасны хуульд хулгайгаар буюу хууль бусаар агнасан салмон загас авч явах нь хуулиар хориотой хэмээн заасан байдаг байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025