Л.Жавзмаа: Миний хүүгийн өмгөөлөгч үнэхээр хангалтгүй ажилласан
2017/03/24

С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбоотой улсын нууцад хамааруулсан зарим баримтыг нууцын зэрэглэлээс гаргаж, олон нийтэд ил болгоод байна. Тодруубал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцад "Төрийн нууцын хуулийн 21 дүгээр зүйлйн 4-т заасныг үндэслэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэрэгт авагдсан баримт бичигт агуулагдаж буй төрийн нууцыг хуульд заасан хүрээнд ил болгохыг зөвшөөрсөн юм.

Ингэснээр Нийслэлийн прокурорын мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрт оролцож, Төрийн нууцын зэрэглэлээс гаргасан мэдээллээс дурдаж, яллагдагч нарын хэргээ хүлээж байгаа, гэмт хэрэг үйлдсэний нь нотлох баримт бүхий дөрвөн видео бичлэг, С.Зориг агсны гэргий Б.Булганы тухайн хэргийг үйлдсэн болох хэрэгтнүүдийг дүрсэлсэн аман зургийн эх хувилбарыг үзүүллээ.

Мөн хэрэгт дээрх гурван хүнээс гадна нэг хүн гүйцэтгэгчээр оролцсоныг онцолжээ. Харин тухайн хүн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарын гарт амь насаа алджээ. Үүгээр зогсохгүй Б.Булган гэрч хэдий ч тухайн хэрэгт холбогдон шалгагдсан учир шүүхийн шатанд шилжүүлж, гэм буруугийн асуудлыг хэлэлцэх хэмжээний нотлох баримт бүрдээгүй гэдэг үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Тиймээс тухайн хэрэгт ямар ч оролцоогүй хүн гэж тогтоогдоогүй учир хуулиараа гэрч болох боломжгүй аж. 

Ямартаа ч нууцын зэрэглэлээс гаргаж олон нийтэд мэдээлсэн явдалд хүмүүс янз бүрийн байр суурьтай байгаа юм. Гэхдээ ихэнх хүн ямар ч итгэл үнэмшилгүй зүйл болоод байгааг онцолж сошиал орчинд багагүй шүүмжлэл өрнөөд байна.

Тодруулбал, Арван найман жил илрээгүй хэрэг Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх хугацаанд илэрч байгаа мэт жүжиг тавьж байна.

-Тухайн үеийн аман зурагт Б.Содномдаржаа Т.Чимгээгээс намхан, жижиг, туранхай биетэй дүрслэгдсэн байхад бодит байдал дээр Б.Содномдаржаа өндөр, махлаг, том биетэй хүн байна. Аман зурагтай огт нийцэхгүй байна.

-Тухайн үеийн сонин хэвлэлүүд гарч байсан мэдээлэл, гэрчүүдийн яриатай өнөөдрийн энэ нөхцөл байдал, гэрчүүдийн яриа маш их зөрж байгаа төдийгүй зөвхөн үндэсний телевизээр нууцын зэрэглэлтэй хэргийг ил тод мэдээлчихээд бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийг боож, дэлгэсэн баримтаа дахин задруулахгүй гэж байгаа нь цаанаа учир шалтгаантай зэргээр шүүмжлэл өрнүүлсээр байгаа юм.

Тэгвэл манай сайт уг хэрэгтэй холбоотой зарим баримтыг нууцын зэрэглэлээс гаргасан асуудлаар, цагаатгах талын баримтыг мөн үзүүлэхгүй байгаатай холбоотойгоор яллагдагч Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Зарим баримтыг нууцын зэрэглэлээс гаргаад хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацлаа. Таны хүү болон бусад холбогдогч хэргээ хүлээсэн дүр зураг харагдаж байна?

-Эхний зургаан хоногт маш их дарамт шахалт үзүүлж, өмгөөлөгчгүйгээр байцаалт авсан тэр хэсгээ л нууцын зэрэглэлээс гаргалаа гээд цацаад байх шиг байна.  Гинж, гавтай аваачаад С.Зориг агсны байшин савыг зааж дарамтлаад л, цахилгаан тогтой сандал дээр суулгаж байж хэлүүлсэн зүйлсээ МҮОНТ-ээр цацсан байх гэж бодож байна. 

Энэ бол Ерөнхийлөгчийн л хийж байгаа ажил. Ерөнхийлөгчийн команд дор Тагнуул, шүүхийн байгууллага явж байгаа учир яаж ч чадахгүй байна. Эд нар өөрсдийн үйлдлээ бататгах гэж ингэж улайрч байгаа нь яллаж, хэлмэгдүүлсэнээ харин ч батлаад өглөө л гэж харж байна даа.  Өөрсдийгөө илчлээд байна шүү дээ. Үнэн хэрэгтээ тэр Ц.Амгаланбаатар ч энэ хэрэгт хамааралгүй. 

-Хүүгийн тань өмгөөлөгч байр сууриа илэрхийлэх болов уу. Одоо та бүхэнд ямар зүйл хэлж байна?

-Өмгөөлөгч маань Мөнхтөр гэж хүн байгаа. Үнэхээрийн хангалтгүй, муу ажиллаж байгаа.  Энэ улсуудын талд байгаа биз дээ. Анхнаасаа л энэ өмгөөлөгчтэй хамтарч ажиллаж байна. Гэтэл одоо яах нь ч мэдэгдэхгүй байгаад байна. Давж заалдах шатны шүүхийн дараа уулзахад би шүүхийн шийдвэрийг яах ёстой юм. Нууцын зэрэглэлтэй зүйл дээрээ гарын үсэг зурсан хүн шүү гэж уурладаг. Энэ хүмүүс эл хэрэгт яагаад ч оролцох боломжгүй гэсэн үндэслэлийг нь гаргаад тавьчихаж чадахгүй байна.

-Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсанаас хойш хүүхэдтэйгээ уулзсан уу?

-Хүүтэйгээ шүүхийн шийдвэр гарсаны маргааш уулзсан. Уйлаад, гүтгүүлчихлээ л гэж байсан. 
Цахилгаан сандал дээр хүлж барьж, аймшигтай байдлаар шинжилгээ авдаг юм гэнэ лээ. Би бол ямар байдлаар миний хүүд хэрэг тулгаад байгааг гадарлаж л байна. Ц.Амгаланбаатарын аав, ээжийг хүлдэг аппаратанд оруулж барьж байсан. Тэднийг бүр тамласан шүү дээ. 

-Таны биеийн байдал хэр байна?

-Одоо ч эмнэлэгт байна. Эмнэлгээс гараад хэвлэлийн хурал хийе гэсэн л бодолтой байна.

Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа ийнхүү байр сууриа илэрхийллээ. Ямартаа ч тэрбээр өөрийн өмгөөлөгчдөө нилээн сэтгэл дундуур байгаагаа онцлоод гүтгэлэг, хилс хэрэг хүлээлгэсэндээ бантаад янз бүрийн зүйл хийж байна гэв. 

Бид хоёр талын байр суурийг хүргэх үүднээс Б.Содномдаржаагийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа н.Мөнхтөртэй ч холбогдсон юм. Тэрбээр “Магадлалаа гардаж аваад 14 хоногтоо Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргана. Эцсийн шийд гараагүй хэрэг дээр мөрдөн байцаалтын нууц задруулах нь зүй бус асуудал. Дээд шүүхээр хүчин төгөлдөр болоогүй хэрэг шүү дээ” гэлээ. Мөн Л.Жавзмаа гуай өөрийг тань их муу ажилласан гэсэн гомдолтой байна гэх асуултанд “Хамтдаа ямар их зовлон тууллаа. Гэхдээ үзэл бодлоо илэрхийлэх нь тухайн хүний өөрийнх нь дур” гэсэн юм.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (105)

  • иргэн
    монгол улс ганцхан өмгөөлөгчтэй юмуу сэтгэлд чинь хүрэхгүй байгаа бол өөр өмгөөлөгч аваач
    2017 оны 04 сарын 01 | Хариулах
  • Өмгөөлөгчийн ёс зүй хаана байна
    Мөнхтөр гэж эвгүй хүн юм, Содбилэг очиж очиж алуурчины өмгөөлөгчтэй холбогдоод байхдаа яахав дээ, ингээл хоёр талд ингэж болдог юм байхдаа өмгөөлөгч нь цаашаанаа хэргийн талаар мэдээлэл өгдөг юм байна л даа, хуулийн байгууллагыхан анхаармаар юм.
    2017 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин
    ӨМГӨӨЛӨГЧ СОДБИЛЭГ ЖАВЗМАА НАРААС МӨЭГӨ АВДАГ ГЭЖ БАЙГА ТЭГЭХЛЭЭР ЖАВЗМАА СОДБИЛЭГТЭЙ МӨН ХОЛБООТОЙ БОЛЖ БАЙНА СОНИН Л ЮМ
    2017 оны 03 сарын 28 | Хариулах
  • иргэн
    жавзмаа гуай та, ард түмэндээ хандаж үнэн мөнийг хэлээч чимгээ гэдэг хүний ах,илүү ярьж хааяа нөхөр нь ярих юм эх хүн үрийнхээ төлөө ,тэр тусмаа энэ явдлыг үнэхээр шударга биш явдал гэж үзэж байгаа бол сайн хөөцөлдөх хэрэгтэй ганцхан өмгөөлөгч бүхнийг бүхнийг мэддэг юм биш зөв шийдлийг зааж өгөх чадвартай боловсролтой шударга хүмүүс зөндөө л байгаа даа
    2017 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин
    Л.Мөнхтөр өөр зорилготой байдаг байхөө энэ хэрэг угаасаа илэрсэнг өөрөө мэдэж байгаа болхоор зүгээс мөнгө саах зорилготой л байх
    2017 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин
    өмгөөлөгч хүнд итгэхэргүй болсон юм байна. аймар юм
    2017 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин
    ӨМГӨӨЛӨГЧ ХҮН ХҮН ӨМГӨӨЛӨХ ГЭЖ БАЙДАГ БЛОХООС БИШ ДАРАМТЛАХ ГЭЖ БАЙДАГГҮЙ ЮМ МӨНХТӨР ӨМГӨӨЛӨГЧӨӨ
    2017 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин
    ӨМГӨӨЛӨГЧ ХҮН ХҮН ӨМГӨӨЛӨХ ГЭЖ БАЙДАГ БЛОХООС БИШ ДАРАМТЛАХ ГЭЖ БАЙДАГГҮЙ ЮМ МӨНХТӨР ӨМГӨӨЛӨГЧӨӨ
    2017 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин
    ӨМГӨӨЛӨГЧ ХҮН ХҮН ӨМГӨӨЛӨХ ГЭЖ БАЙДАГ БЛОХООС БИШ ДАРАМТЛАХ ГЭЖ БАЙДАГГҮЙ ЮМ МӨНХТӨР ӨМГӨӨЛӨГЧӨӨ
    2017 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин
    ODOOGIN OMGOOLOGCH NAR GJ UNEN BUTEHGUIE MONGO L OLJ BVAL BOLOO6 MONHTOR NI BAS TED NARIIN NEG BOLOLTOI
    2017 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин
    МӨНХТӨРӨӨ ЧИ НЭЭРЭЭ АЛУУРЧИДТАЙ НЭГ ЬАЛ БАЙСАН ЮМ УУ ЯАСАН МУУХАЙ ДАРАМТ ХИЙДЭГ ХҮН БЭ
    2017 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин
    Яасан муухай дээрэлхүү эргүй өмгөөлөгч вээ
    2017 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин
    Бишээ тэр чинь энэ Содномдаржаагийн өмгөөлөгч чинь эмэгтэй Л.Мөнхтөр ш дээ
    2017 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин
    НААДА ХҮН ЧИНЬ ӨМГӨӨЛӨГЧДЫН ХОЛБООНЫ ДҮРЭМ ЗӨРЧӨӨД ХАСАГДСАН Б.МӨНХТӨР МӨН БИЗДЭЭ 2010 ОНООС ХОЙШ АЖИЛЛАЖ БАЙГАА
    2017 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин
    НААДА ХҮН ЧИНЬ ӨМГӨӨЛӨГЧДЫН ХОЛБООНЫ ДҮРЭМ ЗӨРЧӨӨД ХАСАГДСАН Б.МӨНХТӨР МӨН БИЗДЭЭ 2010 ОНООС ХОЙШ АЖИЛЛАЖ БАЙГАА
    2017 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин
    НААДА ХҮН ЧИНЬ ӨМГӨӨЛӨГЧДЫН ХОЛБООНЫ ДҮРЭМ ЗӨРЧӨӨД ХАСАГДСАН Б.МӨНХТӨР МӨН БИЗДЭЭ 2010 ОНООС ХОЙШ АЖИЛЛАЖ БАЙГАА
    2017 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин
    Монголын өмгөөлөгч нар хүн дарамталж мөнгө авдаг болсон юм уу. Эдийн засгийн хямрал тийм аймар байгаа юм уу хахаха. Энэ Мөнхтөр гээд өмгөөлөгч ямар аймар юм хийдэг хүн бээ нээрээ. Уншаад байсан чинь бүүр аймар дарамталдаг нөрөх байна.
    2017 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин
    Монголын өмгөөлөгч нар хүн дарамталж мөнгө авдаг болсон юм уу. Эдийн засгийн хямрал тийм аймар байгаа юм уу хахаха. Энэ Мөнхтөр гээд өмгөөлөгч ямар аймар юм хийдэг хүн бээ нээрээ. Уншаад байсан чинь бүүр аймар дарамталдаг нөрөх байна.
    2017 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин
    Монголын өмгөөлөгч нар хүн дарамталж мөнгө авдаг болсон юм уу. Эдийн засгийн хямрал тийм аймар байгаа юм уу хахаха. Энэ Мөнхтөр гээд өмгөөлөгч ямар аймар юм хийдэг хүн бээ нээрээ. Уншаад байсан чинь бүүр аймар дарамталдаг нөрөх байна.
    2017 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин
    МӨНХТӨР ӨМГӨӨЛӨГЧ БИШ ДАРАМТЛАГЧ
    2017 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин
    МӨНХТӨР ӨМГӨӨЛӨГЧ БИШ ДАРАМТЛАГЧ
    2017 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин
    МӨНХТӨР ӨМГӨӨЛӨГЧ БИШ ДАРАМТЛАГЧ
    2017 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин
    monhtor omgooldog hun uu ali esvel daramtalj mongo avdag hun uu?
    2017 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин
    Мөнхтөр тийм аймар хүн дарамталдаг хүн юм уу. Тэрний талаар Эрдэнэтэд бүгд ярьж байна Жаьзмаа авгай ч муу ярьж байсан одоо тэгэд Мөнхтөр нь эргүүлээд Жавзмаагаа дарамталж байна гэнэ аймар юм
    2017 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин
    Мөнхтөр тийм аймар хүн дарамталдаг хүн юм уу. Тэрний талаар Эрдэнэтэд бүгд ярьж байна Жаьзмаа авгай ч муу ярьж байсан одоо тэгэд Мөнхтөр нь эргүүлээд Жавзмаагаа дарамталж байна гэнэ аймар юм
    2017 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин
    Цаагуураа Мөнхтөр Жавзмаа хоёр захиалагч нартай холбоотой нь үнэн баахан хоорондоо тэрсэлдээд энэ хоёр 2уулаа асуудлатай . Мөнхтөр бол бас аймар дарамт шахалт үзүүлдэг юм байна.
    2017 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин
    эээээ Мөнхтөр ямар аймар хүн бээ Содбилэгтэй нэг л холбоотой байгаа болхоор тэгэж их сандарч байгаа юм байна даа. Жавзмаа авгай мөн Содбилэгтэй холбоотой л байдаг юм байна даа
    2017 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин
    өмгөөлөгч бол авилгын зууч гэдгийг Элбэгдорж олны өмнө хэлж байсан даа
    2017 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин
    Мөнхтөр чамайг сайн ажиллаагүй Содбилэг гишүүнээс мөнгө авсан гэж хэлхээр чи хүн дарамталдаг юм уу
    2017 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин
    Мөнхтөр чамайг сайн ажиллаагүй Содбилэг гишүүнээс мөнгө авсан гэж хэлхээр чи хүн дарамталдаг юм уу
    2017 оны 03 сарын 27 | Хариулах
Сонин хачин