9-р сарын 11-ны террорист халдлага
Дэлхийн Худалдааны төвийг онгоц ирж мөргөсний дараа маш олон хүн гайхаж үйл явдлын шалтгааныг тодруулахыг хичээж байсан ч хоёр дах онгоц ирж мөргөснөөр энэ бол санаатай зохион байгуулсан террорист ажиллагаа болох нь хүн бүрт тодорхой болсон юм. Уг халдлага онгоцны буудлын хамгаалалтын системийг орвонгоор нь өөрчлөөд зогсохгүй терроризмийн эсрэг дайны эхлэлийг тавьсан билээ.
Саран дээр газардсан бичлэг
Энэ мөчийг хүртэл дэлхий дээр нэг ч хүн хүн төрөлхтөн саран дээр алхах боломжтой гэдгийг төсөөлөөгүй байсан болов уу. 1969 оны долдугаар сарын 20-н хүн төрөлхтний түүхэнд гайхалтай өдөр тохиосон бөгөөд сансрын Аполло 11 хөлөг саран дээр амжилттай газардаад зогсохгүй уг үйл явдлыг дэлхий даяар шууд дамжуулсан байдаг. Техник технологи одоогийнх шиг өндөр хөгжөөгүй байсан ч саран дээр газардах үйл явцыг 600 сая хүн шууд үзсэн гэсэн тооцоо байдаг байна.
Шууд нэвтрүүлгийн үеэр амиа хорлосон нэвтрүүлэгч

Кристин Чуббак нь Флоридагийн телевизийн нэвтрүүлэгч байсан бөгөөд түүнийг сэтгэлээр унах өвчтэй байсан гэдэг. 1974 оны долдугаар сарын 14-нд тэрээр шууд нэвтрүүлгийн үеэр өөрийгөө буудаж амиа хорлосон юм. Тэрээр амиа хорлолтын тухай мэдээ хийх зөвшөөрөл авсан байсан бөгөөд мэдээгээ уншиж байхдаа гэнэт үзэгч та бүхэн 40-р сувгаар анх удаа амиа хорлохыг завдаж байгааг харах болно гэж хэлээд буу гаргаж ирэн өөрийгөө бууджээ. Энэхүү бичлэг шууд нэвтрүүлгээр хүмүүст хүрсэн бөгөөд хожим нь түүний гэр бүлээс интернэтэд тавигдсан бүх бичлэгийг устгаж өгөхийг гуйж устгуулсан. Гэсэн ч саяхнаас түүний бичлэг дахин интернэтээр тархаж эхэлжээ. Бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу.
Мөн түүний амьдралаас сэдэвлэн бүтээсэн Christine кино өнгөрсөн онд гарсан билээ.
Саддам Хуссайны хөшөөг нурааж буй дүрс бичлэг
2003 оны дөрөвдүгээр сарын 9-ны өдөр Америк цэргүүд болон Иракын ард иргэд нийлж дарангуйлагч Саддам Хуссайны хөшөөг нураажээ. Олон хүн энэхүү үйл явдлыг баярлан тэмдэглэсэн бөгөөд сайн цагийн эхлэл ирлээ хэмээн ярьж байсан байна.
Манилад жуулчдыг барьцаалсан үйл явдал
Филлипин улсын нийслэл Манила хотод болсон үйл явдал. Цагдаагийн ажилтан Роландо Мендоза нь түүнийг ажлаас нь халсны улмаас жуулчид сууж явсан автобусыг барьцаалсан байна. Шууд нэвтрүүлэг 10 цагийн турш үргэлжилсэн бөгөөд уг хэргийн уршгаар найман жуулчин нас баржээ.
Лий Харвей Освалдын аллага
Лий Харвей Освалд нь 1963 онд ерөнхийлөгч Жон Кеннедиг хөнөөсөн гэдгээрээ алдартай мэргэн бууч байсан юм. Мөн тэрээр цагдаагийн офицер Типпитийг буудаж алсан байдаг. Түүний ялыг гүйцэлдүүлэхээр шорон руу авч явах гэж байх үед Жак Рүүби гэгч буудаж унагасан нь ийнхүү дүрс бичлэг болон үлдсэн байна.
Японы цунами
This horrific natural disaster led to the deaths of more than 13,000 people and the destruction of property worth more around $235 billion. The waves were more than 40 meters high and so many people were never to be found.
Энэхүү аймшигт байгалийн гамшгийн уршгаар 13,000 гаруй хүн нас барж, 235 тэрбум ам.долларын хохирол учирчээ. Давалгааны өндөр 40 метрт хүрч байсан бөгөөд маш олон хүн ор сураггүй алга болсон байдаг.
Чалланжер сансрын хөлгийн дэлбэрэлт
1986 оны нэгдүгээр сарын 8-нд Чалланжер хөлгийн дэлбэрэлтэнд хөлөгт сууж явсан 7 гишүүн бүгд нас барсан бөгөөд хөлөг газраас хөөрөөд 73 секундын дараа агаарт дэлбэрсэн юм.
Лос Анжелост болсон бослого
These massive riots occurred for days and caused the deaths of a staggering 53 people. Likewise, more than 2,000 people were injured. All of these happened because people were angry at the fact that the police officers who assaulted Rodney King were eventually released.
Хэдэн өдрийн турш үргэлжилсэн энэхүү бослогын улмаас 53 хүн нас барж 2000 гаруй хүн бэртэж гэмтжээ. Үймээн Родни Кингийг хөнөөсөн цагдаагийн ажилтан ямар нэг ял шийтгэл эдлэлгүй суллагдсанд дургүйцлээ илэрхийлж хүмүүс жагсаал хийснээр эхэлсэн бөгөөд түүхэнд Родни Кингийн үймээн хэмээн тэмдэглэгдсэн байдаг.
Сэтгэгдэл байхгүй байна