Гитлерийн бие хамгаалагч түүний сүүлчийн хормын тухай дэлгэлээ

Гитлерийг амьд байхыг хамгийн сүүлд харсан хүмүүс дунд түүний бие хамгаалагч Рокус Мишч байсан бөгөөд тэрээр алдарт удирдагч, дарангуйлагч Адолф Гитлерийн амьдралын сүүлчийн хормын тухай өөрийн номондоо бичиж үлдээжээ.

"Гитлерийн Сүүлчийн Гэрч" хэмээн нэрлэсэн номондоо Мишч Германы арми Берлинийг бүслээд байсан Зөвлөлтийн армийн довтолгооныг зогсоож чадалгүй бууж өгч дайн дууссан болохыг сонссон Гитлер нөхцөл байдлыг хэрхэн хүлээж авсан тухай тайлбарлан бичжээ.

Түүний тэмдэглэснээр Гитлер эхнэр Эва Браун болон өөрийн дотны хүрээний зарим хүмүүсийн хамт хурлын өрөөнд орж Мишчэд саад болохгүй байхыг үүрэг болгожээ. Хэсэг хугацааны дараа хурлын өрөөний хаалга нээгдэхэд Мишч хосуудын үхсэн байхыг олж харсан байна.

"Би хамгийн түрүүнд Эваг харсан. Тэр буйдан дээр хөлөө дээш нь ачиж суугаад Гитлер рүү бага зэргийн налсан байдалтай нас барсан байсан. Түүний өмсөж байсан шаахайнууд буйдангийн доор хөглөрч байсан юм. Харин түүний хажууд Гитлер нүдээ нээлттэй өөд болсон байсан бөгөөд толгой нь бага зэрэг урагш тонгойсон байдалтай байсан" хэмээн номондоо бичжээ.

Гитлер туслахууддаа өөрийг нь оршуулалгүй чандарлах даалгаварыг аль хэдийнэ өгсөн байсан бөгөөд өөрийг нь өөд болсны дараа ямар нэгэн байдлаар цогцсыг нь хэн нэгэн ашиглахыг зөвшөөрөхгүй гэсэн шалтгаантай байжээ. Мөн тэрээр бүх цэргүүдээ өөрт нь үнэнч явна гэсэн тангарагаас нь чөлөөлсөн байсан юм.

Мишч мөн номондоо Гитлер болон Эвагийн хайр дурлалын тухай бичиж үлдээсэн бөгөөд түүний тэмдэглэснээр амраг хосууд гэрлэхийнхээ өмнө удаан хугацааны турш хайр сэтгэлийн холбоотой байсан бөгөөд Эва анх түүний гэрийн үйлчлэгч байсан гэнэ.

Эва өөрийн дарангуйлагч нөхрийн хамт үхэхээс айгаагүй бөгөөд олон жил түүнтэй хамт амьдарсны учир нөхөртэйгөө хамт үхэх нь түүний үүрэг хэмээн итгэдэг байсан хэмээн Мишч мөн тэмдэглэсэн байна.

Мишч 2013 онд нас барсан бөгөөд түүний ном энэ жилээс Их Британи улсад худалдаанд гарсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025