”Киг” ХХК, ”ТҮЦ эрхлэгчдийн холбоо”-ны бизнесийг цэгцлэх хэрэгтэй гэв

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 1500 орчим ТҮЦ байдаг. Эдгээрийг 90 орчим хувийг нь цэгцлэх, нүүлгэх чиглэлээр ажиллана гэж Нийслэлийн удирдлагаас шийдвэрлээд байгаа. Тэгвэл ТҮЦ эрхлэгчдийн цаана чухам ямар нууц хувилдаан сүлжилдэж байна вэ? Үүнд хариулалт өгөхөөр "Олон нийт иргэний хяналт" ТББ-ын тэргүүн А.Батзориг тэргүүтэй хүмүүс мэдээлэл хийлээ.

Улаанбаатарт байгаа стандартад нийцсэн гэх ТҮЦ-ийг НИТХ-ын дарга асан Д.Баттулга мөн Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн ерөнхий менежер асан Бадрал нарын дэмжлэгтэй "Киг" компани үйлдвэрлэж, хотын гудамжинд байрлуулсан. 

Эдгээр ТҮЦ нь 10-11 сая төгрөгийн үнэтэй. Гэтэл 300 орчим ТҮЦ-ийг ийм үнээр иргэдэд борлуулсан байдаг байна. Ингэж борлуулахдаа ТҮЦ байршлууах газрын зөвшөөрөл, үйл ажиллагаа явуулах эрхийг нь өгнө гэж мэдэгджээ. Гэвч энэ амлалтандаа "Киг" компани хүрээгүй байна. Үүгээр зогсохгүй уг ТҮЦ-ийг 4 сая төгрөгөөр хийх боломжтой талаар барилгын компаниуд тухайн үеийн нийслэлийн удирдлагуудад мэдэгдэж,  өрсөлдөх хүсэлтээ ч өгч байжээ.

Олон нийт иргэний хяналт ТББ- ын тэргүүн А. Батзориг "Нийслэлд байгаа 1500 ТҮЦ-ний 1200 ширхэгийг нь энэхүү "Киг" компани өөрөө эзэмшиж, түрээслүүлдэг байна. Тухайлбал, нэг ТҮЦ-ний сарын хөлс нь 850'000-1'000'000 төгрөг байдаг. Үүнийг тооцоолж үзэх юм бол "КИГ" ХХК нь сардаа 1 тэрбум төгрөг жилдээ 12 тэрбум 24 сая төгрөгийг ТҮЦ түрээслэгч иргэдээс шулж, түмний нэр барьж ашиг олж байгаа. Хэрэв энэ үйл ажиллагаагаа 2013 оноос хойш тасралтгүй 4 жил ажиллуулж байгаа гэж үзэх юм бол 46 тэрбум төгрөгийг ар талаасаа дэмжлэгтэй "Киг" компани олсон байх магадлалтай" гэсэн юм.

Мөн ТҮЦ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах "Түмэн" холбооны тэргүүн Д. Тогтмаа "ТҮЦ эрхлэгчдийн холбоо гэгчийн тэргүүн гэх Б.Дамба гэгч ядарсан иргэдийг урдаа барин, өөрийн эрх ашгаа хамгаалдаг. Учир нь түүний хувьд 36 ширхэг ТҮЦ-тэй. Жилдээ 432 сая төгрөгийг эдгээр ТҮЦ-ээ түрээслэн ашиг олдог байх талтай. Иймээс 1500 ТҮЦ хотын гудамжинд байгаа ч хэдхэн хүний эрх ашгийг хамгаалсан бизнес болчихоод байна. Эдгээрт зохицуулалт хийж, иргэдийн хүсэл сонирхолд нийцүүлэх арга хэмжээг авах нь зөв. Уг холбоо нь ТҮЦ эрхлэгч гэх түрээслэгч нараас 200-300 мянган төгрөгийн хураамж авдаг. 1500 ТҮЦ-ээс хураамж авна гэж тооцоох юм бол сард 375 сая төгрөгтэй ашигтай ажиллах боломжтой. Харин жилдээ 4,5 тэрбум төгрөгийг дансандаа хуримтлуулдаг байх нь.  Б.Дамба 36 ширхэг ТҮЦ-тэй хэдий ч бусдад түрээсэлдэг" гэлээ.

Ямартаа ч тэд энэхүү хурлаараа Нийслэлийн удирдлагуудын ажлыг хүчгүйдүүлж тархи угаах явдлаа зогсоох хэрэгтэй гэдгийг онцлоод авсан юм. 


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (9)

  • zochin
    ene olon tutseer yadgiin yag ijilhen baraa undaa chiher pecheni , neg gazar neg l baival boloh baital zeregtseed hed hed, yag ijilhen baraatai gaihaad baihiin. Dalduur baahan tamhi arhi zardaggui l yum bol, yaj ashig olood bdagiin. Heden jiliin omno arai gej neg navsgar tuts ambaarnuudaas salj baisan chini odoo buur tsutsnii oron bolson aytai duuren, yalanguya bagshiin deed bol neeree tutsnii tgugluulga aytai.. Odoo bolimoor yum.
    2017 оны 03 сарын 30 | Хариулах
  • zochin
    gazriin albaniihantai holbootoi baij magadgyi yalanguya bz dyyrgiin gazriin albaniihniig shalgabal taarna
    2017 оны 03 сарын 29 | Хариулах
  • zochin
    hyn gytgehed her hemjee gej baidaggyi yum uu daa songuuliin surtalchilgaa ehelchiheed bga yum uu hudal medeelel
    2017 оны 03 сарын 29 | Хариулах
  • Irgen
    Ene 2 ugur tolgoi uhvel taarna
    2017 оны 03 сарын 29 | Хариулах
  • Irgen
    . MAN NOVßH- UUD
    2017 оны 03 сарын 29 | Хариулах
  • ЗАЛИЛАН АВГАЙ
    ТОГТМАА ГЭГЧ ЭНЭ ХУЛГАЙЧ ЗАЛИЛАН БЭЛЭВСЭН БУЗАР АВГАЙ МАН- ЙЙН ГАР ХӨЛ БОЛОН ТҮЦ -НИЙХЭНРҮҮ ДАЙРААД ЖООХОН ЮМ АВНА ГЭВЭЛ ГОРЬД НААДУУЛ ЧИНЬ ЧАМД ЮУ Ч ӨГӨХГҮЙ БУЗАРАА ШҮҮХ.МН РҮҮ ОРООД ХАР Б.ТОГТМАА ГЭЭД ЭНЭ АВГАЙГААС БОЛГООМЖИЛ МОНГОЛЧУУДАА
    2017 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин
    Түцээр шоу хийхээ болиочээ МАНгаруудаа. Бид ч бас амьдармаар байна. Гэхдээ та нар шиг хулгай хийж худлаа ярьж биш шүү. Бат-Үүл, Баттулга даргадаа баярлаж явдагаа хэлчихэе
    2017 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин
    Түцээр олон хүн амьдарч байна шдээ. Хотын удирдлагууд тэжээх юмуу? Чадахгүй шдээ
    2017 оны 03 сарын 26 | Хариулах
  • иргэн
    За болье түц хэсэг хүмүүсийг тэжээж амь амжиргаа нь шүү дээ
    2017 оны 03 сарын 26 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025