Лондонд халдлага болж таван хүн нас бараад байна

Лондонгийн төв хэсэгт орших Вэстминстер гүүрэн дээр нэгэн машинтай этгээд хүмүүсийг машинаараа дайрч хоёр иргэний амийг хороосон бөгөөд цаашаа явж Лондонгийн парламентийн ордны гадаа хашлага мөргөн зогссон байна. Халдагч машинд ганцаараа явж байсан бөгөөд машинаасаа буун хутга барин Парламентийн ордон руу орох гэж дайрч ордны харуул цагдаагийн ажилтныг хутгалан хороож өөрөө буудуулж амиа алджээ. Одоогийн байдлаар уг халдлагын улмаас таван хүн нас барж 40 гаруй хүн шархадсан гэсэн мэдээлэл байна.

Халдагчид хутгалуулж нас барсан цагдаагийн офицер Кейт Палмер нь 15 жил цагдаагийн байгууллагад алба хаасан нэгэн байсан бөгөөд эхнэр хүүхдийн хамт амьдардаг байжээ.

Мөн бэртсэн хүмүүс дотор гурван цагдаагийн ажилтан, таван Өмнөд Солонгос улсын жуулчин болон тэнд аялж байсан хэсэг Франц хүүхдүүд зэрэг гадаадын жуулчид олон байсан.

Лондонгийн эмнэлгийн ажилчин газар дээр нь шуурхай ажиллаж 12 хүнд гэмтсэн иргэдийг тэр даруйд нь эмнэлэгт шилжүүлж, найман өвчтөнд газар дээр нь анхан шатны тусламж үзүүлсэн бөгөөд тэдгээрээс хоёр хүнд гэмтэлтэй иргэнийг Сэйнт Томасын эмнэлэгт шилжүүлжээ.

Лондон хотын ерөнхий сайд халдагч этгээд ганцаараа байсан бөгөөд цагдаагийн газар шалгалт хийж түүний хэн болохыг тогтоогоод байгаа ч одоогоор нэрийг нь зарлаагүй байгаа. Мөн цагдаагийн газраас хэрэгт хамтрагч этгээд байгаа эсэхийг шалгаж байгаа гэж мэдэгджээ.

Гэрчийн мэдээлж байгаагаар халдагч машинтайгаа гүүрний хажуугийн явган хүний замаар хүмүүсийг дайрч явсаар парламентийн ордонд хүрсэн гэжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025