Нэг тийм хэцүү нэртэй хүн байдаг даа. Ямар ч тавилан юм. “Зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч бүсгүй хавьтсан ойртсон бүрдээ хазуулаад ч байгаа юм уу хазаад ч байгаа юм уу сонин төсөөлөл төрүүлэн байх болсон. Сайн муу мэдээлэл зэрэг хөврүүлдэг бүсгүй энэ хоёр хүнтэй бас л холбогдож орхисон. Нэг үе прокурор байсан энэ залууг М.Гантулга гэдэг. Нас залуу хосууд дөрвөн хүүхэдтэй, гэргий нь аятайхан бүсгүй, ар гэрийн соёл нь орчин цагт сошиал медиад ил цагаан. Энэ айлынхныг хүмүүс мэдэх болсон нь саяхан манайд Украйн Барби ирэх үеэр охин нь орчуулагч хийсэнтэй холбоотой. “Монгол охин Барбигаас илүү хөөрхөн, царайлаг байна” гэсэн тайлбартай тэдний хамтдаа суугаа зураг хормын дотор аав ээжийгээ ч од болгож орхисон. М.Гантулга «хэцүү нэрт» бүсгүйн зөв хооллолт, мацаг барилтын ачаар эрүүлжиж “гоолиг” болсон талаар хамт авахуулсан зургаа тавин хуваалцсан. «Бас л гэр бүлтэй хүнтэй ...» гэх мэдээ сэлт хөврөв дөө. Удалгүй эхнэртэй нь гурвуулаа зогсоо зургаа тавьж олны санааг амраав. Мөн л бүсгүйтэй холбоо сүлбээтэй, дундаасаа үрийн зулай үнэрлэсэн гэх бор шувуу нисээд байдаг Э.Нандинзүрх, М.Гантулга хоёр үй зайгүй найз. Ямартай ч тохиолдлоор хамтын зургаараа лайк “хамсан” хэрэг биш байх нь. Тэд нөгөө дуунд гардаг шиг “Цэрэнтэйгээ гурвуулаа хө ...” хочтой болчихсон тууж явна. Юу гэсэн ч үг юм.


Сэтгэгдэл (13)