Аливааг хүчээр гүйцэлдүүлэхэд таагүй өдөр

ХОНЬ - (3/21-4/19)
Гэнэтийн өөрчлөлт хувьслын өдөр. Аливааг нарийн төлөвлөгөө баримтлан хийх гэвэл санаснаар болохгүй. Тиймээс бүгдийг зөнд нь орхи. Шинэ хүнтэй танилцах, харилцаа холбоогоо өргөжүүлэхэд сайн.

ҮХЭР - (4/20-5/20)
Таны зөн билэг хурцдаж, ер бусын онгод, сэтгэлийн хөөрөлд автана. Та хүсвэл бүхний учрыг олж чадна. Маань тарни унших, бясалгал үйлдэх, бурханд мөргөх, мацаг барихад сайн. Харьцаа холбоо идэвхижин, санхүүгийн байдал сайжирна.

ИХЭР - (5/21-6/21)
Хариуцлагатай байх өдөр. Удирдлагаас шалгуур сорилт тавина. Тиймээс бусдад сайнаар үнэлэгдэх боломжийг битгий алдаарай. Гэрлээгүй хүмүүсийн дурлалын харьцаанд шинэлэг хандлага орно. Усны анагаах чанар нэмэгдэх тул усан эмчилгээ үр дүнтэй.

МЭЛХИЙ - (6/22-7/22)
Өдрийн эхний хагаст аливаа ажлыг шинээр эхлэж болох хэдий ч төлөвлөгөө зохиоход муу өдөр. Сэтгэл санааны эмзэг байдал, хорон муу бодол ихэснэ. Тиймээс үзэл бодлоо хянаж, биеэ барихыг хичээгээрэй.

АРСЛАН - (7/23-8/22)
Сэтгэл санаагаа ариун байлгах өдөр. Сэтгэл санааны байдлаас биеийн эүүл мэнд, ажил төрлийн бүтэмж хамаарна. Тиймээс өөдрөг байж, бүхнийг гэрэл гэгээтэйгээр харвал амжилтанд хүрнэ. Амьдралаа дүгнэн цэгнэж, алдаа оноогоо дэнслэн, ирээдүйгээ төлөвлөхөд ээлтэй. Мөн биеэ чийрэгжүүлэх, эрүүлжүүлэх арга хэмжээ үр дүнтэй.

ОХИН - (8/23-9/22)
Хариуцлагатай байх өдөр. Өнөөдөр эхлүүлж байгаа ажилдаа хариуцлагатай ханд. Учир нь энэ ажил нэр хүнд, чадамжийн баталгаа болно. Өр төлбөр, өглөг авлагаа барагдуул. Хэнтэй хэрхэн харьцаж, юу ярихаа нягталж байхгүй бол хүнд байдалд орно.  

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Сонирхолтой өдөр. Та идэвхи санаачлагатай байвал ямар ч зүйлийг хялбархан хийнэ. Аливаа асуудлыг шийдэхдээ хамт олноосоо дэмжлэг авч, санал бодлыг нь сонс. Стратегийн зөв төлөвлөлт хийсэн ажлыг эхлүүлж болно. Санхүүгийн байдал дундаж тул орлого зарлагаа тооцоорой.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Мэдлэг боловсролын өдөр. Өдрийн эзэн одны үрээр сурч боловсрохтой холбоотой бүх үйл ажиллагаа бүтэлтэй байна. Бие, сэтгэлийн ариуныг сахивал үйлс аяндаа бүтэх. Аливаад аз сорих, бодлогогүй шийдвэр гаргах, бусдыг сохроор дагахыг цээрлэ. Ажлаа хугацаанд нь дуусгахын төлөө хичээ. Санхүүгийн ажиллагаа орлоготой байна.

НУМ - (11/22-12/21)
Аливааг хүчээр гүйцэлдүүлэхэд таагүй өдөр. Их хичээл зүтгэл шаардсан ажлыг хийхээр төлөвлөх хэрэггүй. Өдөр тутмын, дадсан сурсан ажилдаа шамдаж, үйл явдлын урсгалыг дагах нь зөв. Эмчилгээ хийлгэх, гоо сайхандаа анхаарахад сайн. Санхүүгийн асуудалд хянуур хандаж, бусдад мөнгө зээлдүүлэхээс зайлсхий.  

МАТАР - (12/22-1/19)
Сөрөг нөлөө ихсэх өдөр. Шинээр аливааг хийж эхлэхэд муу. Мөн томоохон эд зүйл худалдан авахаас зайлсхий. Эхлээд удаж байгаа ажлаа дуусгах, ажлаа дүгнэхэд сайн. Бусадтай хийсэн ажил санал зөрөлдөөнд хүргэнэ.

БУМБА - (1/20-2/18)
Чухал уулзалт, айлчлал, гэрээ хэлцэл, албан ёсны илтгэл мэдээлэлд тохиромжтой өдөр. Та нөлөө бүхий хүнээс дэмжлэг авахыг хүсдэг бол мөн л өнөөдрийг сонгогтун. Нийгмийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, гэрээ хэлцэл хийх гэж байгаа бол амжуул. Танд сонин санаа төрөх ба түүнийг тэмдэглээд ав. Хожим нь ашгаа өгнө.

ЗАГАС - (2/19-3/20)
Хариуцлагатай байх өдөр Өнөөдөр ярихаасаа илүү хийхийг чухалчил. Бусадтай харьцахдаа ч хянуур бай. Таны зөн билиг хурц байх боловч чухал шийдвэр гаргахдаа эрүүл саруул тооцоон дээр үндэслээрэй. Ажил төрлийн хүрээнд өрнөсөн мэтгэлцээнд тодорхой баримт нотолгоог жишээ болговол үр дүнтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025