Ойрын өдрүүдэд Увс аймгийн ихэнх нутгаар цас ихээр орж, цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдан Услын болон орон нутгийн чанартай автозам, даваа хаагдаж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул тус аймгийн Засаг даргын 2017.03.22-ны өдрийн А/135 дугаар захирамжаар:
Улаангом хотоос Хар Тэрмэс, Наранбулаг, Өлгийн, Өмнөговь сум болон Ховд аймгийн чиглэлийн автомашины хөдөлгөөнийг 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарласан байна.
Иймд иргэд онцын шаардлагагүй тохиолдолд дээрх чиглэлийн замд зорчихгүй байх, зорчсон тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэх, алсын замд гарахдаа Ус цаг уур, эрдэм шинжилгээний хүрээлэн, Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлж буй зөвлөмж, мэдээлэлд ач холбогдол өгөх, хууль бус тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхгүй байх, аюулгүй байдлыг сайтар хангаж хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.

Сэтгэгдэл байхгүй байна