Монгол дахь Чехийн элчин сайдын яамны гадна талбайд иргэд эрх ашгийн төлөөх жагсаал зохион байгууллаа. Жагсагчид Чехийн элчин сайдын яам Монгол иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчин визний бүртгэлээ шууд устгасан явдлыг эсэргүүцэн жагсаж буйгаа онцолж байв.

Чех Улсад гэрээр ажиллах хүсэлтээ илэрхийлэн, ажлын ярилцлаганд орох бүртгэлээ баталгаажуулсан иргэдийн цахим бүртгэлийг энэ сарын 10-нд тус улсын элчин сайдын яамнаас тодорхойгүй шалтгаанаар хүчингүй болгожээ. Чехийн элчинд цаг авч ажлын ярилцлаганд орохын тулд иргэний зүгээс 650 евро, ажлын гэрээгээ авахын тулд 750 евро төлдөг аж. Мөнгөө төлж, ажлын ярилцлаганд орохоор бүртгүүлсэн 180 гаруй иргэний бүртгэлийн мэдээлэл устаж үгүй болсон тухай мэдэгдлийг тус яамны зүгээс гаргажээ. Энэ талаар албан ёсны тайлбар тус улсын элчин сайдын яамнаас хийгээгүй аж. Иймд бүртгэл устсан шалтгааныг нь тогтоож өгөхийг иргэд хүсч, ийнхүү тайван жагсаал зохион байгууллаа.
Сэтгэгдэл байхгүй байна