56 настай эмэгтэй цагдаагийн амь аварчээ

Бид ихэвчлэн зоригтой цагдаагийн ажилчид үймээн зодооныг таслан зогсоож баатарлаг үйл бүтээсэн тухай мэдээ сонсдог. Тэгвэл энэ удаа тийм зүйл болсонгүй. Батон дүүргийн цагдаагийн хэлтсийн офицер луу нэгэн иргэн халдаж танхайрч байхад замаар явж байсан 56 настай эмэгтэй зориг гарган цагдаагийн амийг аварсан байна.

Вики Уилиамс-Тиллманг тус цагдаагийн хэлтэс баатар хэмээн өргөмжилж байгаа бөгөөд хэрэг болдог өдөр тэрээр дэлгүүрээс хоол хүнсээ цуглуулан буцаж явжээ. Гэтэл замын хажууд цагдаагийн ажилтан зодуулж байхыг хараад хамгийн түрүүнд 911 рүү залгаж тусламж дуудсан байна. Үүгээр ч зогссонгүй машинаасаа буун очиж цагдаад тусалсан бөгөөд довтлогч этгээд цагдаагийн ажилтны бууг авах гэж дайрч байх үед нь цүнхээрээ цохиж анхаарлыг нь татсанаар цагдаагийн ажилтанд түүнийг барих боломж олгожээ.

Түүний аварсан офицер Билли Ами замын хажууд гэмт хэрэгтэн 28 настай Томас Бэннэт машин дотроо унтаж байхыг нь хараад баривчлахаар оролдсон нь ийнхүү бүтэлгүйтэж өөрөө боройхоогоор хэд хэдэн удаа цохиулж хүнд байдалд ороод байсан байна.

Цагдаагийн газраас Викиг "Өөрийн амь насаар дэнчин тавьж цагдаагийн ажилтны амийг аварсан зоригтой эмэгтэй" хэмээн магтаж түүнд зориулан тусгай талархлын арга хэмжээг зохион байгуулжээ.

Вики энэ бүхний дараа маш тайвнаар "Би ер багын л хатуу самар байсан, манай нөхөр хүртэл надад үргэлж тэгж хэлдэг байсан"  хэмээжээ.

Гэмт хэрэгтэй Томас Бэннэт нь өмнө хар тамхины хэрэгт холбогдож байсан бөгөөд хэрэг болох үед машин дотроо их хэмжээний кокайн авч явж байжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025