Дэлхийн хамгийн хөгшин тэрбумтан таалал төгслөө

Италийн алдарт Ферреро группыг үүсгэн байгуулагч Мишэл Феррерогийн бэлэвсэн эхнэр Мариа Франка Фиссоло дэлхийн хамгийн өндөр настай тэрбумтнаар нэрлэгдэх боллоо. Тэрээр энэ жил 99 настай бөгөөд түүний өмнө Дэвид Рокфэллэр хамгийн өндөр настай тэрбумтнаар нэрлэгддэг байсан ч өнгөрсөн даваа гаригт 101 насандаа таалал төгссөн байна.

Форбес сэтгүүлээс жил бүр гаргадаг дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад Фиссоло 29-т жагсаж байгаа бөгөөд мөн тэрээр дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн дөрөвт жагсдаг юм. Түүний нийт хөрөнгө 26.2 тэрбум ам.доллар юм байна.

Мариа Фиссологийн нөхөр Мишэл Ферреро нь Италийн Ферреро группын тэргүүн байсан бөгөөд 2015 онд нас барсан юм. Мариа Мишэл нар 1962 онд хуримаа хийж байжээ.

Ферреро групп нь та бидний амтархан иддэг Nutella, Kinder шоколад болон Tic-Tacs зэрэг амттануудыг үйлдвэрлэдэг томоохон групп юм. Тус группыг 1940 онд Мишэл Феррерогийн эцэг эх Пиэра болон Пиэтро нар үүсгэн байгуулсан бөгөөд өдгөө хүртэл гэр бүлээрээ бизнесээ удирдаж явуулсаар байгаа юм. 1987 онд Мишэл болон Мариа нарын хөвгүүд болох Пиэтро болон Жиованни Ферреро нар хамтран удирдаж байсан боловч 2011 онд Пиэтро нь өөд болж өдгөө Жиованни ганцаараа компаниа удирдаж байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025