Sony World Photography Awards -ын шилдэг бүтээлүүд

Энэ жил 10 дах жилдээ уламжлал болон зохиогдож буй Sony World Photography Awards гэрэл зурагчдын хамгийн том наадам энэ жил өмнөх жилүүдээс илүү өргөн цар хүрээг хамарч байгаа юм. Нийт 183 орны мэргэжлийн болоод гэрэл зураг сонирхогч уран бүтээлчдийн 227,596-н бүтээлээс Sony 49 орны бүтээлчдийн зургийг сонгон жагсаалт гаргаад байгаа юм байна. Мөн энэ жил анх удаа Армень, Куб, Исланд болон Сауди Араб зэрэг улсуудаас уран бүтээлчид бүтээлээ илгээсэн байна.

Шилдэг уран бүтээлчийг дөрөвдүгээр сарын 20-нд зарлах бөгөөд 25,000 ам.долларын эзэн болох юм байна.

Масаюуса Сакума, Япон  (Төрөл: Нээлттэй шалгаруулалт, Сэдэв: Байгаль)

Алмазан тоос. Энэхүү зургийг хоёрдугаар сард Нагано хотод авсан бөгөөд 1700 метрийн өндөрт гарч авчээ. Алмазан тоос гэж нэрлэгддэг энэхүү үзэгдэл хүйтний улиралд цөөн удаа тохиодог бөгөөд дээрх зургийг авахын тулд зурагчин маань дөрвөн жилийг зарцуулсан байна. Алмазан тоос нь голдуу цагаан тунгалаг өнгөтэй байдаг  боловч энэ зурганд нар мандаж байх үеийн агшин орсон тул ийм улбар шар туяатай гарсан байна.

Барри Твийд-Райкрофт, Нэгдсэн Вант Улс (Төрөл: Нээлттэй шалгаруулалт, Сэдэв: Архитектур)

Роб Вилсон, Канад (Төрөл: Нээлттэй шалгаруулалт, Сэдэв: Аялал)

Францеско Руссо, Итали (Төрөл: Нээлттэй шалгаруулалт, Сэдэв: Байгаль)

Андреас Хэмб, Швед (Төрөл: Нээлттэй шалгаруулалт, Сэдэв: Зэрлэг байгаль)

Зу Жианшинг, Хятад (Төрөл: Нээлттэй шалгаруулалт, Сэдэв: Аялал)

Кристиан Визл, Мексик (Төрөл: Мэргэжлийн, Сэдэв: Зэрлэг байгаль)

Чимээгүй Вант улс. Би мэдээ орсон цагаасаа л далай тэнгисийн нууцыг сонирхож эхэлсэн. Далайн гүн уудамд юу нуугдаж байдаг бол хэмээн байнга төсөөлдөг байсан.  Хэрвээ нэг өдөр далай ямар ч усгүй болж далайн бүх амьтан ургамал ямар ч үйлдэл хийлгүй гацаж орхивол ямар харагдах бол гэсэн бодол намайг үргэлж дагадаг байсан хэмээн Кристиан ярьсан байна.

Мэниконзи Алиссандра, Швейцар (Төрөл: Нээлттэй шалгаруулалт, Сэдэв: Зэрлэг байгаль)

Луо Пин Ши, Хятад (Төрөл: Мэргэжлийн, Сэдэв: Спорт)

Шаолин Кунгфу буюу Шаолин Вушу нь Хятадын хамгийн алдартай Вушу сургуулиудын нэг юм. Уг сургууль нь маш олон жилийн түүхтэй бөгөөд Хятадын үндэсний тулааны урлагт маш төм нөлөө үзүүлсэн сургууль гэж үздэг. Шаолин Кунгфугийн хамгийн алдартай онцлог бол "Зэн Вү уан" буюу бясалгалд суурилсан тулааны урлаг юм. Өөрөөр мөн Зэн тулааны урлаг ч гэж нэрлэдэг.

Ларс Сиварс, Швэд (Төрөл: Нээлттэй шалгаруулалт, Сэдэв: Архитектур)

Нью-Йоркын гэрэл, Манхаттанд нар жаргаж байгааг буулгасан зураг

Найжел Ходсон, Нэгдсэн Вант Улс (Төрөл: Нээлттэй шалгаруулалт, Сэдэв: Зэрлэг байгаль)

Александр Виноградов, Орос (Төрөл: Нээлттэй шалгаруулалт, Сэдэв: Хөрөг)

Матилда, та бидний сайн мэдэх Алуурчин Леон киноноос сэдэвлэн бүтээсэн бүтээл. Модел: Анастасиа Маринина

Максимилиан Конрад, Герман (Төрөл: Нээлттэй шалгаруулалт, Сэдэв: Байгаль)

Ногоон мангас, 2016 оны тавдугаар сарын 26-нд Техасын Страдфорд гарсан хар салхи. Өнгө болон бүтэцийн хувьд өмнө хэний ч харж байгаагүй тийм содон боловч аймшигтай шуурга байсан юм.

Ами Витали, Америк (Төрөл: Мэргэжлийн, Сэдэв: Эх дэлхий)

Аварга Панда, хүмүүст тэр болгон харагдаад байдаггүй ч хүн бүрийн мэддэг амьтан юм. Хамгийн гайхалтай нь аварга панда найм гаруй сая жилийн турш оршин тогтнож байгаа боловч өнгөрсөн зуунаас л тэдний тухай мэдсэн байдаг. Маш нууцлагдмал бөгөөд өөрсдийн гэсэн өвөрмөц амьдралын зохион байгуулалттай бөгөөд хүний хөл хүрэмгүй уулын өндөрт, хулсан ойн гүнд амьдардаг байна. Зөвхөн Хятадын нутаг дэвсгэрт л тааралдах эдгээр амьтад зөвхөн өвс болон хулсаар хооллодог. Хятад улс эдгээр пандаг хамгаалах үржүүлэх тал дээр маш их анхаарч байгаа бөгөөд саяхнаас устаж үгүй болж буй амьтадын жагсаалтаас хасагдсан байна.

Хироши Танита, Япон (Төрөл: Нээлттэй шалгаруулалт, Сэдэв: Байгаль)

Том Жакоби,Герман (Төрөл: Мэргэжлийн, Сэдэв: Эх дэлхий)

Том Жакоби хоёр жилийн турш зургаан тивээр аялж байгаль эх өөрөө бий болгосон гайхамшигт тогтоц бүхий газруудыг хайн олж зургийн хальснаа мөнхлөн явсан байна.

Пийр Манэ, Итали (Төрөл: Нээлттэй шалгаруулалт, Сэдэв: Өв соёл)

Луо Пин Ши, Хятад (Төрөл: Мэргэжлийн, Сэдэв: Спорт)

Шаолин Кунгфу буюу Шаолин Вушу нь Хятадын хамгийн алдартай Вушу сургуулиудын нэг юм. Уг сургууль нь маш олон жилийн түүхтэй бөгөөд Хятадын үндэсний тулааны урлагт маш төм нөлөө үзүүлсэн сургууль гэж үздэг. Шаолин Кунгфугийн хамгийн алдартай онцлог бол "Зэн Вү уан" буюу бясалгалд суурилсан тулааны урлаг юм. Өөрөөр мөн Зэн тулааны урлаг ч гэж нэрлэдэг.

 

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025