Иванка Трамп Цагаан ордонд ажиллана

Түүний өмгөөлөгчийн мэдээлж байгаагаар ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн охин Иванка Трампыг Цагаан ордонд ажиллах даалгавар өгсөн байна.

Өдгөө 35 настай Иванка ордны зүүн жигүүрт байрлах оффист ажиллах боловч одоогоор ямар ажлын байранд томилогдож хэдэн төгрөгний цалин авах нь тодорхойгүй байгаа. Түүний өмгөөлөгч Иванка ордонд аавынхаа нүд чих нь болохоос гадна үнэтэй зөвлөгөө өгч туслаж байх юм хэмээн мэдэгдсэн байна.

Нөхөр Жарэд Кушнер нь мөн ерөнхийлөгчийн дэд зөвлөхөөр ажилладаг бөгөөд Иванка Трамп өөрийн гэсэн хувцасны брэндтэй билээ.

Доналд Трампыг ерөнхийлөгч болсноос хойш Иванка хэд хэдэн удаа Ангела Меркел, Канадын ерөнхий сайд Жастин Трюдоу зэрэг  томоохон удирдагчидтай уулзалт хийж байсан бөгөөд саяхан өгсөн мэдэгдэлдээ: "Ойрын жилүүдэд ерөнхийлөгчийн хүүхдүүд ийм албан тушаал хашиж байсан жишээ байхгүй боловч би засгийн газрын ажилчид гишүүдийн дагаж мөрддөг бүх л дүрмийг мөрдөж ажиллах болно. Би бүх амьдралынхаа турш аавдаа зөвлөж туслаж ирсэн үүнийгээ ч үргэлжлүүлэх болно" хэмээн ярьсан байна.

Түүний нөхөр цагаан ордонд ажиллах болсноор тэрээр Вашингтон хотод амьдарч байсан бөгөөд хойд эх буюу тэргүүн хатагтай Мелина Трамп ерөнхийлөгчийн бага хүүгийн хамтаар Нью-Йорк хотод амьдарч байгаа юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025