Д.Булган гэрч болох боломжгүй, дахин нэг хүн Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын гарт амиа алдсан
2017/03/22

С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбоотой улсын нууцад хамааруулсан зарим баримтыг нууцын зэрэглэлээс гаргаж, олон нийтэд ил болголоо. Тодруубал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцад "Төрийн нууцын хуулийн 21 дүгээр зүйлйн 4-т заасныг үндэслэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн Т.Чимээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэрэгт авагдсан баримт бичигт агуулагдаж буй төрийн нууцыг хуульд заасан хүрээнд ил болгохыг зөвшөөрчээ.

Ингэснээр Нийслэлийн прокурорын мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрт оролцож, Төрийн нууцын зэрэглэлээс гаргасан мэдээллээс дурдаж, яллагдагч нарын хэргээ хүлээж байгаа, гэмт хэрэг үйлдсэний нь нотлох баримт бүхий дөрвөн видео бичлэг, С.Зориг асгны гэргий Б.Булганы тухайн хэргийг үйлдсэн болох хэрэгтнүүдийг дүрсэлсэн аман зургийн эх хувибарыг үзүүллээ.

Мөн хэрэгт дээрх гурван хүнээс гадна нэг хүн гүйцэтгэгчээр оролцсоныг онцолжээ. Харин тухайн хүний амь насыг Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарын гарт амь насаа алджээ. Үүгээр зогсохгүй Б.Булган гэрч хэдий ч тухайн хэрэгт холбогдон шалгагдсан учир шүүхийн шатанд шилжүүлж, гэмт буруугийн асуудлыг хэлэлцэх хэмжээний нотлох баримт бүрдээгүй гэдэг үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Тиймээс тухайн хэрэгт ямар ч оролцоогүй хүн гэж тогтоогдоогүй учир хуулиараа гэрч болох боломжгүй аж. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (5)

  • ж
    хөөе сэтгүүлч гуай. гэргий гэж албан ёсоор авч суусан, үр хүүхдийг нь гаргасан ачлалт ханийг хэлдэг юм. булган шиг хэдхэн жил явалдаж байгаад хажуудахаа алсан авгайг гэргий гэж бичиж нийт ханьдаа халамжит ханиудыг доромжлохоо байгаарай чи Мэдэж байж хуцаж бай
    2017 оны 03 сарын 23 | Хариулах
  • Олон түмэн
    Энэ хүмүүс овоо хэдэн зоос авах гэж энэ хэргийг хүлээж сууж байгаа харагдаад байхын Энэ дебилүүд яг Зориг-г нухаж харагдаач
    2017 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин
    Булган нехер хайж байгаа гэсэн шуу та нар суугаач
    2017 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин
    Ер нь Булган үнэн юм хэлж байгаа юм уу даа аан.бүү мэд шүү дээ.
    2017 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин
    Энэ хүмүүс чинь тухайн одоогийнхоосоо хөгшин байсан юм биш үү.энэ хорвоо дээр хоорондоо усны дусал шиг адил хүн зөндөө шүү дээ.
    2017 оны 03 сарын 22 | Хариулах
Сонин хачин