Ой 7 сартай хүү түлэнхийн шархаа даалгүй нас баржээ

Эцэг эхийн хайхрамжгүй хараа хяналтгүй байдлаас болж бага насны хүүхэд халуун хоол цайнд түлэгдэж амиа алдах хэрэг гарсаар байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд халуун цайнд түлэгдсэн хүү ГССҮТ-д эмчлүүлж байгаад түлэнхийн шархаа даалгүй нас барсан харамсалтай мэдээлэл байгаа юм.

Тэгвэл өчигдөр цагдаагийн байгууллагад “ГССҮТөвийн Түлэнхийн тасагт эмчлэгдэж байсан хүүхэд нас барлаа” гэсэн мэдээлэл ирсэний дагуу шалгахад, БЗД-ийн 11 хороонд суух 1 нас 7сартай Э хүү 03-р сарын 16-нд гэртээ халуун тогоотой буцалсан усанд нуруугаараа унаж түлэгдэн, тус төвд эмчлэгдэж байгаад нас баржээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025