“Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүдэд хорих ял оноолоо
2017/03/22

“Босоо хөх монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд гэх Ц.Баяраа, Г.Батбаяр, Ц.Буяндүүрэн, Э.Төмөрбаатар нар өнгөрсөн оны тавдугаар сард БНХАУ-ын иргэн Ж-г айлган сүрдүүлж 30 сая төгрөг авсан билээ.

Тэдэнд Эрүүгийн хуулийн 149.3 дүгээр зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн, ШШГЕГ-ийн харьяа хорих 0461 дүгээр ангид цагдан хорьж байсан юм.

Эрүүгийн хуулийн 149.3-т зааснаар энэ хэргийг урьд нь хулгайлах, булаах, дээрэмдэх гэмт хэрэгт удаа дараа шийтгүүлсэн этгээд, онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн онц их хэмжээний эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуулиндаа заасан байдаг.

Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч шүүхэд шилжүүлсэн байсан.

Улмаар хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр өнгөрсөн даваа гарагт хэлэлцэж шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзсэн байна.

Шүүгдэгч Ц.Баяраа, Г.Батбаяр, Ц.Буяндүүрэн, Э.Төмөрбаатар нарт гурван жил нэг сарын хорих ял оноож, тус ялыг тэнсэн харгалзлаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • Zagdaa
    Yu ch hiihgui neeh hudalaa eh oron gazar nutag geed hutsaad bisan ingej deerem shantaaj hiij ybaad bisan ym bainldaa tom tom mashin unaad hogiin niigemiin shaaruud
    2017 оны 03 сарын 24 | Хариулах
Сонин хачин