Монгол хүн сансарт ниссэн түүхэн өдөр тохиож байна

Монгол хүн сансарт ниссэний 36 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн гэдэг. Тэд сансарт нийт найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан аж. Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлжээ.

Мөн өнөөдөр хамгийн олон тэмдэглэлт үйл явдал тохиож буй онцгой өдөр. Монголчууд сансарт мөрөө үлдээсэн түүхэн ховор өдөр. Мөн алс баруун хязгаарт орших Казак үндэстний Нарны баяр буюу Наурызын баярын өдөр тохиож байгаа бол Дэлхийн усны өдөр, Мөн өдөр шөнө тэнцэж ичигсэд хөдөлж хаврын урь орж буй. Түүнчлэн газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх таниулах зэрэг түүхэн тэмдэглэлт үйл явдлууд тохиож байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025