НҮБ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан тусгай төлөөлөгч ноён Жийн Тод өнөөдөр ЗЦА-нд айлчиллаа

Монгол улсын Ерөнхийлөгчийн урилгаар НҮБ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан тусгай төлөөлөгч, Автомобиль олон улсын холбооны Ерөнхийлөгч ноён Жийн Тод манай улсад албан ёсны айчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул, даргын зөвлөлийн гишүүд ноён Жийн Тод тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2017.03.21/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын нөхцөл байдал, тус албаны үйл ажиллагааны талаар танилцуулж, хоёр байгууллагын хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025