Хүний амь бүрэлгээд зугтсан этгээдийг эрэн сурвалжилж байна

Налайх дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр хүн амины хэрэг гарчээ. Эл хэрэг тус дүүргийн дөрөвдүгээр хороонд гарсан бөгөөд гэмт этгээд хэргийн газраас оргон зугтсан байна.

Хэргийн талаар талийгаачийн эхнэр анх цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн аж. Тэрээр “манай нөхөр хүнд хутгалуулаад нас барчихлаа” гэж мэдээлжээ. Энэ дагуу шалгахад Налайх дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух 28 настай эрэгтэй Э-г нуруун тус газарт нь хутгалж, амийг нь бүрэлгээд зугтсан байжээ.

Уг хэрэгт Налайх дүүргийн оршин суугч 50 настай Ж гэх эрэгтэйг сэжиглэн, эрэн сурвалжилж байгаа юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025