Зөвлөгөө: Тэрбумтан шиг сэтгэцгээе
2017/03/21

“Тэрбумтан шиг сэтгэцгээе” номын зохиогч Харв Экерийн зөвлөгөөг хүргэж байна.

1. Баян хүн “Би амьдралаа бүтээдэг” гэдэг бол ядуу хүн “Амьдрал намайг бүтээдэг” гэж боддог. 

2. Баян хүн тоглоомд хожихын төлөө ордог бол ядуу хүн хожигдохгүйн төлөө ордог. 

3. Баян хүний сэтгэлгээ баян байхуйтай холбогдсон байдаг. Ядуу хүний сэтгэлгээ баян байх хүсэлтэй холбогдсон байдаг. 

4. Баян хүн боломжид анхаардаг бол ядуу хүн саад бартаанд анхаардаг. 

5. Баян хүн бусад баян, амжилттай яваа хүмүүсийг хүндэлж, тэдэнд таатай ханддаг. Харин ядуу хүн баячуудыг харахаараа дургүйлхэн, эвгүйрхдэг. 

6. Баян хүн эерэг, амжилттай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлдэг. Ядуу хүн амжилтгүй яваа, сөрөг хүмүүстэй цагийг нөхцөөж өөрсдийн адилхан талуудын талаар хуваалцах дуртай байдаг. 

7. Баян хүн өөрийнхөө үнэ цэнэ, авьяас чадварыг бусдад сурталчлах дуртай. Ядуу хүн үүнийг арга ядсан, тэнэг зүйл гэж боддог. 

8. Баян хүмүүс асуудлаа давсан том байдаг. Ядуу хүмүүс асуудалдаа дарагдахаар жижигхэн байдаг. 

9. Баян хүмүүс аливааг хүлээж авахдаа сайн. Ядуу хүмүүс аливааг хүлээж авахдаа муу. 

10. Баян хүмүүс үр дүнд тулгуурласан орлогыг хүлээдэг бол ядуу хүмүүс цаг хугацаанд тулгуурласан орлогыг хүлээдэг.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин