Калифорниа мужид байрлалтай нэгэн хувцас загварын худалдаа эрхлэгч пүүсээс Иванка Трампын загварын брэндийг шудрага бус өрсөлдөөн гаргаж байна хэмээн шүүхэд өгсөн байна. Өөрөөр хэлбэл тэрээр ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байгаа аавынхаа нэр хүндийг ашиглан брэндээ сурталчилж ашиг орлогоо нэмэгдүүлснээр тус мужид байрлах бусад брэнд дэлгүүрүүдийн ашиг орлогод муугаар нөлөөлж, шударга өрсөлдөх боломжгүй болгож байна хэмээн дургуйцаж байгаа гэнэ.

“Modern Appealing Clothing” нэртэй байгууллагаас ерөнхийлөгчийн охины компани болох “Ivanka Trump Marks LLC” нь улс төрийн холбоо буюу ерөнхийлөгч Трамп, Иванкагийн нөхөр Жаред нарийн нэр хүндийг ашиглан ашиг орлогоо нэмэгдүүлж байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Мөн тус дэлгүүрийн зүгээс саяхан болж өрнөсөн Nordstrom сүлжээ дэлгүүр болон Трамп нарын хоорондын багахан шөргөлдөөнөөс болж Иванка брэндийн борлуулалт маш хурдан өссөн тухай дурьдсан байна. Тодруулбал, Америкийн алдарт сүлжээ дэлгүүр “Nordstrom” нь өөрийн дэлгүүрүүд болон интернет худалдааныхаа сайт дээр Иванкагийн брэндийг байрлуулж борлуулахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Үүнд ерөнхийлөгч Трамп дургуйцлаа илэрхийлэн өөрийн твиттер хуудаснаа: “Nordstrom нь миний охин Иванка хэтэрхий шударга бус хандаж байна. Тэр бол гайхалтай эмэгтэй. Намайг үргэлж зөв зүйл хийхийг шахаж шаардаж байдаг. Аймшигтай” хэмээн жиргэсэн бөгөөд үүний дараахан ерөнхийлөгчийн зөвлөх Кэллайн Конвэй (Kellaynne Conway) Fox News мэдээллийн хөтөлбөрт ярилцлага өгч байхдаа “Иванкагийн бүтээгдэхүүнийг худалдан аваарай” гэх утгатай үг хэлсэн байна. Хэдийгээр Nordstrom дэлгүүрт бараа тавих эрхээ алдсан ч Иванкагийн компани өнгөрсөн оны мөн үетэй харицуулахад орлогоо 3 дахин буюу 346% -аар нэмэгдүүлж чадсан байна.
Иванка компанийг шүүхэд өгсөн дэлгүүрүүд тодорхой хэмжээний торгуулиас гадна Калифорниа мужид хувцас хэрэглэл борлуулахад хориг тавих зэрэг асуудлаар гомдол гаргасан байна.
Grandnews.mn
Сэтгэгдэл байхгүй байна