Бид эрдэмтдийг дэлхий дээр судалж, тайлж болох бүгдийг судалсан гэж боддог боловч үнэндээ тийм биш юм. Эрдэмтдийн тайлж илрүүлээгүй 11 гайхамшигт зүйлийг та бүхэнд хүргэж байна.
-Муурнууд хэрхэн хүрхэрдэг вэ?

Баярласан үедээ муурнууд хүрхэрдгийг бид мэднэ. Гэвч яаж гэдгийг одоо хүртэл тайлж чадаагүй байна. Тэднийг хүрхэрч байх үед муурнуудын зүрхний цохилт хүртэл сонсогдохоо байдаг байна.
Эрдэмтэд муурнуудыг дууны хөвчнийхөө тусламжтай чичирч буй мэт авиа гаргадаг хэмээн таамагладаг байна. Энэхүү чичиргээний долгион нь өвчний эдгэрэлтийг түргэсгэхээс гадна өвдөлтийг бууруулдаг. Тийм учраас муурнууд өвдсөн эсвэл сэтгэл тавгүйтсэн үедээ хүрхэрдэг байна.
-Зарим амьтад хаанаас бий болсон бэ?

Дэлхий дээр амьдарч байсан маш олон амьтад хаанаас үүссэн буюу тэдний өвөг удам нь тодорхойгүй байдаг. Хоёр нутагт амьтад хэрхэн загаснаас тийм төрлийг олж хувирсныг хэн ч таамаглаж чаддаггүй. Учир нь анхны газраар явагч амьтад маш сайн бүрдсэн сээр нуруу, толгойны бүтэцтэй байсан байна.
Мөн 65 сая жилийн өмнө байгалийн сүйрлийн улмаас үлэг гүрвэлүүд устсан гэж үздэг боловч түүний дараахан арслан заан гэх мэт амьтад хаанаас ч юм гэнэт гарч ирсэн нь одоог хүртэл эрдэмтдийн сонирхлыг татсаар байдаг.
-Үхэрнүүд бүгд өөрсдийн гэсэн соронзон луужинтай юу?

Google Earth-ийн туламжтай эрдэмтэд маш олон идээшиж буй үхэрнүүдийн зургийг судлан нэгэн сонирхолтой зүйлийг олж илрүүлсэн байдаг. Тэдний харж судалсан үхэрнүүдийн 70-аас илүү хувь идэж байхдаа болон ус ууж байхдаа зөвхөн урд юм уу хойд зүг рүү харж зогсдог болохыг тогтоожээ. Дэлхийн хаана ч байсан газар нутгийн байрлал, цаг уур болон өөр бусад хүчин зүйлсээс үл хамааран бүгд ижил байсан нь эрдэмтдийн сонирхлыг татах болсон байна.
-Желатин бороо

1994 оны намар Америкийн Вашингтон мужид нэгэн хачирхалтай байгалийн үзэгдэл тохиосон байна. Усан бороо орохын оронд тэнгэрээс цэлцэгнүүр мэт нялцгай зүйл унаж байжээ. Түүгээр ч зогсохгүй дараа өдрөөс нь уг бороонд цохиулсан хүмүүст ханиадны шинжтэй өвчин илэрч эхэлсэн байна.
Эрдэмтэд энэхүү желатиныг судалж үзээд 2 төрлийн нян агуулж байсныг олж илрүүлжээ. Эдгээр хоёрын нэг нь хүний биеийн хоол боловсруулах системд байдаг нян болохыг тогтоосон байна. Гэсэн ч тэд эдгээр нянгууд яагаад ханиадны шинжтэй өвчин тараах болсны учрыг тайлж чадаагүй юм.
-Харанхуй нүх гэж юу вэ?

Ертөнц огторгуйн 27 гаруй хувь нь харанхуй нүхнээс бүрддэг гэж үздэг. Гэсэн ч эдгээр нь өөрөөсөө ямар нэг соронзон долгион цацруулдаггүй учраас олж илрүүлэхэд бараг боломжгүй юм.
Харанхуйн нүхний тухай таамаглал 60 гаруй жилийн өмнөөс тавигдаж эхэлсэн боловч одоог хүртэл эрдэмтэд үүнийг байдаг гэдгийн нотлох нотолгоо олж чадаагүй байгаа юм.
-Нарны аймаг хэдэн гаригтай вэ?

Дэлхий ван гариг албан ёсоор гариг гэсэн нэршлээс хасагдсан учраас одоогоор нарны аймаг 8 гаригтай гэж үзэх болсон. Дэлхий вангаас цааш орших Кюперийн бүс нь тэр чигтээ мөсөн биетүүдээс бүрддэг байна. Эрдэмтэд энэхүү мөсөн биетүүд дунд Дэлхий вангаас ч том биетүүд байгааг илрүүлсэн байна.
Мөн тэд Кюперийн бүсд нэгэн том зааг байгааг олж илрүүлсэн бөгөөд хэмжээгээрээ манай дэлхий шиг хэмжээний нэгэн гариг ойр орчмынхоо мөс чулуунуудыг өөртөө татаж шингээсний улмаас ийм зааг үүссэн болохыг тогтоожээ.
-Хүмүүс яагаад баруун болон солгой гартай төрдөг вэ?

Дэлхийн хүн амын 70-95 хувь нь баруун, 5-30 хувь солгой гартай гэсэн үзүүлэлт байдаг.
Энэхүү үзэгдэлд генийн нөлөө их гэж үздэг боловч солгой хүмүүсийн гене одоогоор тодорхой бус байдаг. Үүнээс гадна нийгмийн байдал нөлөөлдөг бөгөөд солгой гартай хүүхдүүдийг баруун гараар нь бичиж эхлүүлэхэд тэдний зарим нь тэр чигтээ баруун гараараа бичиж эхэлдэг байна.
-Мегафауна буюу аварга биет амьтад яагаад устаж үгүй болов?

Аварга биет амьтад буюу шинжлэх ухааны хэлээр мегафауна нь одоогоос 10000 гаруй жилийн өмнө устаж үгүй болсон.
Хэсэг эрдэмтэд тэднийг дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнөөс болж устсан гэж үздэг боловч яг баттай нотлох баримтжуулж чадаагүй байгаа юм. Мөн үүнээс гадна эрдэмтдийн дэвшүүлдэг өөр нэг онол бол хоол хүнсний дутагдлаас болж өлсгөлөнд нирвэгдэж үгүй болсон гэсэн таамаг. Аласкаас эрдэмтдийн илрүүлсэн арслан зааны ходоодонд их хэмжээний боловсруулагдаагүй өвс ургамал хадгалаастай байсан байна.
-Бид яагаад зүүдэлдэг вэ?

Зүүд бол тархинаас гардаг долгион болон янз бүрийн зурагны нийлэмж хэмээн зарим хүмүүс үздэг. Харин нөгөө хэсэг нь бидний нууцхан хүсэл, шийдэж чадаагүй асуудлууд болон нүдээр харж мэдэрсэн зүйлс гэж үздэг.
Зүүд судлалыг онейроложи (oneirology) гэж нэрлэдэг. Эрдэмтэд зүүд нь хүний оюуны санааны гүнд нуугдах ямар нэгэн зүйлийн илэрхийлэл гэж үздэг боловч яг юу гэдгийг нь тайлбарлаж чаддаггүй байна.
-Огторгуйн архираа гэж юу вэ?
2006 онд эрдэмтэд шинэ үүссэн оддыг судалж байх үед нэгэн хачирхалтай архирах чимээг сонссон байна. Хэдийгээр сансар огторгуйд дуу чимээ тархах боломжгүй ч цацрагт долгион дамжих боломжтой билээ. Гэсэн ч энэхүү архирах чимээ хаанаас гарав? Эрдэмтэд энэхүү долгион нь ямар нэгэн од болон нээж илрүүлсэн огторгуйн биетүүдийн алинаас ч гараагүй болохыг л мэдэж байгаа юм.
-Бид яагаад өөр өөр цусны бүлэгтэй байдаг вэ?

Цусны бүлэг нь цусны эсүүд өөр өөр эсрэгтөрөгч агуулж байдгаараа ялгагддаг. Эдгээр нь биед нэвтрэх гадны эсүүдийг устгах үйлчилгээтэй. Гэсэн ч эрдэмтэд яагаад өөр өөр бүлэг байдгийн учрыг тайлбарлаж чаддаггүй.
Цусны бүлэг нь өвчлөлт болон дархлааны системээс хамааралтай гэх таамаг бий. Цусны бүлгээс хамаарч зарим хүмүүс тодорхой нэг өвчинг илүү тусах магадлалтай байдаг бол түүнээс өөр бүлгийн цустай хүн уг өвчнийг огт тусахгүй байх боломжтой байдаг.
Сэтгэгдэл (1)