Бид ер нь үндсэрхэг байх албатай юу? Эсвэл зүгээр л сайхан баруунлаг амьдрахад болох уу? Гадаад гоё оффшор данстай, дансандаа мөнгөтэй байж үзэхийг хүн бүр л хүсэж байгаа. Тэгснээ гадаадад хаустай, хаусаа охиныхоо нэр дээр авах уу, хүүгийнхээ нэр дээр өгөх үү гээд л. Дээр дээдэс ингэж тансаглаж байхад энд энд борчууд 0,07 га газраа ч өөрийн болгож чадахгүй л яваа. За энэ гомдол саналын үг ч яахав, үндсэн сэдэвтээ оръё. Энэ бүсгүйчүүд бол экс ерөнхий сайд, цагаан захт жентельмэн С.Баярын охид. Богино үстэй нь Б.Нандин, нөгөөх нь Б.Бадамханд. Эдний охидын нэг нийтлэг сонин тал нь байсгээд л харь залуутай холбогддог “хобби”. Хобби ч гэж дээ, хүсэл сонирхол нь, бүр тавилан нь ч байж болно ш дээ. С.Баяр чинь угаасаа барууны соёлыг шүтэн дээдэлдэг дээр нь буриад цус холилдсон харьцангуй интернэшнэл хүн шүү дээ. Үүнийг батлах мэт Б.Нандин охин харь эртэй хөтлөлцөж яваа зураг манай дуран хараанд өртлөө. Энэ удаад зүгээр нэр холбогдох биш бүр бат араанд нь хийсэн харилцаа холбоо мэт харагдана.

Холын бөгөөд баттай эх сурвалжийн мэдээллээр С.Баярын нэг охин Италийн лорд угсааны хархүүд дурлаж, ханилж суух дээрээ тулахад сүйт хархүүгийн эцэг эх бэрээ гарал угсаа дорой гэж голсон аж. Угийн удам судар, зэрэг зиндааг ярьсан шиг ярьж, хэрэгжүүлсэн шиг хэрэгжүүлдэг Европын ихэс дээдэс сурвалжит угсааны цусаа цэврээр авч үлдэхийг юу юунаас эрхэмлэдэг бөгөөд үр хүүхдээ жирийн хүмүүстэй үерхэж нөхөрлөхийг зөвшөөрдөг ч яг гэрлэх, бараалах дээр тулахад гарал угсаа, язгуур сурвалжтай хүнтэй суух ёстой гэсэн хатуу шаардлага тавьдаг уламжлал нь одоо ч хадгалагдсаар байдаг байна. Чухам ийм асуудал хосуудын дунд үүсч, эцэг эхийн зүгээс хориг авч байсан аж. Тэрхүү лорд нь энэ шонхор хамарт хархүү мөн бол С.Баяр ноёнтон Италийн эрхэм дээдэс, лорд угсааны айлтай худ ураг бололцжээ гэсэн үг.

Сэтгэгдэл (21)