“Гашуунсухайтын төмөр зам” компанийг татан буулгав

Гашуунсухайт-Ганцмод боомтын нарийн цариг бүхий боомтын төмөр замд хөрөнгө оруулалт хийж, барих, ашиглах зорилготой байгуулсан “Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ийг татан буулгахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгов. Компанийн зарцуулсан хөрөнгийг хөндлөнгийн аудитаар хянан баталгаажуулж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд оруулах гадаадын хөрөнгө оруулалтаас эргэн төлөх арга хэмжээ авахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгалаа.

“Гашуунсухайтын төмөр зам” компани нь төмөр замын урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, геологи, геодезийн судалгааг хийж дууссан боловч УИХ-ын 2014 оны “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг 1435 мм-ийн царигтайгаар барихаар болсон юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025