Э.Цэндбаатар нарын боксчид бусдад зодуулжээ

ОУХМ, Рио-2016 олимпийн наадмын тавдугаар байрын шагналт боксчин Э.Цэндбаатар бусдад зодуулж, Гэмтэл согог сэргээн засах үндэсний төвд эмчлүүлж байна. Цагдаагийнхан түүнийг зодож гэмтээн, машинаараа дайрсан этгээдүүдийг баривчлаад байгаа бөгөөд тэднийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Хэрэг явдал гарах үед Э.Цэндбаатартай хамт боксын шигшээ багийн тамирчин Х.Энх-Амар, Г.Баярхүү болон залуу тамирчин Ц.Жамъяанбат, Д.Давааням, О.Бямба-Эрдэнэ нар байжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025