Бааранд нэгнийхээ аминд хүрчээ

СБД-ийн 13-р хороо  “... тоотод нас барсан хүн байна” гэсэн мэдээллийг 03-р сарын 19-нд авч шалгахад, СБД-ийн 13-р хороонд суух 26 настай эрэгтэй Б толгойн ард шархтай нас барсан байжээ. Хэргийг ...”-ийн диско бааранд 03-р сарын 19-ний 01:25 цагийн үед Сэлэнгэ аймаг харьят 28 настай эрэгтэй Ч гэгч нь ширээний тавцан модоор цохиж амь насыг нь хохироосоныг тогтоож, эд мөрийн баримтаар 25х65 харьцаатай ширээний булан мод 1-ийг хурааж СБД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025