Г.Дэнзэн нарын таван хүнийг өнөөдөр шүүнэ

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийг өнөөдөр шүүх дэнсэлнэ.

Г.Дэнзэн нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгаж буй. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ нэр дээрх “Говь повер” компанийг тендерт ялуулж, 17 тэрбум төгрөг өгсөн гэх асуудлаар шалгаж байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025