Цаазын ял сонссон Л.Байгалмааг удахгүй шилжүүлж авчирж магадгүй

Хар тамхи зөөвөрлөсөн хэргээр БНХАУ-ын шүүхээс цаазын ял сонссон Л.Байгалмааг эх орондоо авчрахаар холбогдох байгууллагуудын ажиллаж байгаа билээ.

Хоёр жилийн өмнөөс ялтан солилцох хоёр улсын гэрээний дагуу хүсэлт гаргаад байсан ч БНХАУ-ын хууль хяналтын байгууллагууд Л.Байгалмааг гэрээгээр явуулах боломжгүй гэсэн хариуг манай талд мэдэгдсэн.

Тэгвэл Л.Байгалмааг шилжүүлэн авах асуудал яригдсан хэвээрээ байгаа бөгөөд түүнийг эх орондоо ирэх боломжтой гэж албаныхан хэлж байна. Учир нь тэрбээр ялаа биеэрээ хоёр жил эдэлсэн тул гэрээний нөхцлийг хангаж байгаа аж. Тиймээс ялтан шилжүүлэх гэрээний журмаар Л.Байгалмааг удахгүй шилжүүлэн авч ирэх  эх орондоо ирж магадгүй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025