Нулимс асгаруулагч цацсан хэргээр цагдаагийн даргыг ажлаас нь чөлөөллөө
2017/03/17

Сар шинийн дараахан буюу өнгөрсөн хоёрдугаар сард Баянзүрх дүүргийн Тамгын газрын байранд эмх замбараагүй байдал үүссэн. Учир нь Нийслэлийн Засаг дарга С.Батболд тушаал гаргаж, БЗД-ийн Засаг даргыг томилсон юм. Гэвч иргэд түүний шийдвэрийг эсэргүүцэж жагсаал цуглаан зохион байгуулсанаар эмх замбараагүй байдал үүссэн байдаг.

Тэгвэл Цагдаагийн ерөнхий газрын дарга Ө.Энхтөрийн тушаал гаргаж, Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргыг албан тушаалаас нь чөлөөлжээ.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Батбаатарыг тус Засаг даргын тамгийн газарт болсон эмх замбараагүй байдлын үеэр цагдаагийн алба хаагч нулимс асгаруулагч хий ашигласан асуудалтай холбогдуулан чөлөөлсөн гэх мэдээлэл байна.

Улмаар Ж.Батбаатарын оронд ЦЕГ-ын Лизенцийн төвийн дарга, хурандаа Г.Эрдэнэцацралыг томилжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин