Сэрэмжлүүлэг: Бага насны хүүхдүүд түлэгдэж, шатаж нас баржээ

Говьсүмбэр аймгийн  “Сүмбэр сумын нутагт хашаанд гэр шатаж тус сумын харъяат 6 настай эмэгтэй Д, 4 настай эрэгтэй А  нар гэртээ шатаж  нас барсан байна” гэсэн мэдээллийг өчигдөр цагдаагийг байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шалтгалтын ажиллагааг явуулаад байна. 

Мөн БГД-ийн 7-р хороо  “ГССҮТ-д эмчлүүлж байсан хүүхэд нас барлаа” гэсэн мэдээллийг авч шалгахад, Баян-Өлгий аймаг Баяннуур сумын харьят 2 настай эрэгтэй А нь 02-р сарын 22-ны өдөр гэртээ халуун тогоотой буцалсан усанд унаж түлэгдэн тус эмнэлэгт хүргэгдэн ирж эмчлүүлж байгаад нас барсан байна. Хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Түүнчлэн, СБД-ийн 20-р хорооны  “Хадатын ... тоотод гал гарч хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг 03-р сарын 16-нд авч шалгахад, СБД-ийн 20 хороонд суух 47 настай эмэгтэй Ш 4 ханатай гэртэйгээ шатаж нас баржээ. Хэргийг СБД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025