Цагдаагийн газар, хэлстийн дарга нарыг өөрчилжээ

Цагдаагийн Ерөнхий газрын дарга Ө.Энхтөр шинэ албан тушаалдаа томилогдсон даруйдаа халаа сэлгээ хийгээгүй. Түүний энэ байдал шинээр томилогдсон дарга бүр халаа сэлгээ хийдэг гэсэн ойлголтыг үгүй хийсэн юм. Гэвч тэрбээр томилогдсоноосоо хойш гурван сарын дараа бусад дарга нарын адил халаа сэлгээ хийлээ.

Тодруулбал, ЭЦГ-ын дарга, хурандаа Б.Буянтөрийг Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтсийн даргаар, Нийслэлийн тагнуулын газрын даргаар ажиллаж байсан Батсайхан, тус газрын Эдийн засгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Дагвасүрэн нарыг ЭЦГ-ын даргаар, ЦЕГ-ын Лизенцийн төвийн дарга, хурандаа Г.Эрдэнэцацралыг БЗД-ийн цагдаагийн I хэлтсийн даргаар, МБГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, дэд хурандаа Ө.Эрдэнэхүүг Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтсийн даргаар , тус газрын даргаар ажиллаж байсан Д.Отгонжаргалыг НЦГ-ын дэд дарга болгожээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025