Согтуу жолооч, согтуу явган зорчигчийг мөргөжээ

ЧД-ийн 17-р хороо Чингэлтэйн зам, “Ачтан” худалдааны төвийн зүүн замд амины Hyundai Porter автомашины жолооч А нь Toyota Ist Ө жолоочтой автомашинтай мөргөлдөж, явган зорчигч ЧД-ийн 18-р хороонд оршин суух 41 настай эрэгтэй Б мөргөж гэмтээжээ.

 Жич: Явган зорчигч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Др:1.81%

Мөн жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон. Др:1.85%

Түүнчлэн, СХД-ийн 20-р хороонд Сонсголонгийн зам, “Сутайн буянт” ХХК-ийн зүүн замд амины Toyota Prius-11 автомашины жолооч Г нь замын гэрэлтүүлгийн шон мөргөж, зорчигч СХД-ийн 20-р хороонд оршин суух 26 настай эрэгтэй Ж , жолооч ЧД-ийн 19-р хороонд оршин суух 32 настай эрэгтэй Г нарын 2 хүн гэмтжээ.

Жич: Жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон. Др:1.75%

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025